Монголд жирэмсэн болох хамгийн зөв хугацаа хэзээ вэ?

Орон орны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан жирэмсэн болох, төлөвлөх цаг хугацаа нь харилцан адилгүй.
Тэгвэл манай орны хувьд хамгийн тохиромжтой сар нь 7 сард бөгөөд маш олон давуу талыг таньд болон бяцхан үрд тань олгоно.

Жирэмслэхээр төлөвлөж буй хосууд 3-6 сарын өмнөөс бэлтгэх нь эхэд болон хүүхдэд ашигтай бөгөөд шинэ он гарсны дараа танай гэр бүл шинэ хүнээ хүлээж авах бэлтгэлээ хийж эхэлвэл гоё биш гэжүү. Эрүүл мэнд, ажил, орчин гээд анхаарах олон асуудлууд байдаг бөгөөд энэ талаар тусдаа хэрхэн бэлтгэх талаар нийтлэлийг олж уншаарай.
Ингээд 3-6 сарын дараа буюу 6-7 сарын үед та жирэмсэн болж чадвал жирэмсний хугацааны хамгийн эрсдэлтэй үе болох эхний гурван сард агаарын бохирдолгүй дулаахан тааламжтай үе өнгөрөх болно. Мөн 7 сард наадмаар далимдуулж олон хоног амрах зугаалах боломэтой болно.

Жирэмсэн эхийн биеийн дулаан энгийн хүнийхээс нэг хэмээр их болдог бөгөөд халууцах, хөлс гарах нь таны гэдэс томрох тусам хүндрэлтэй санагддаг. Харин бидний төлөвлөж буй цаг хугацаагаар таны гэдэс томрох үед манай оронд цаг агаар сэрүүсч эхлэх бөгөөд энэ нь таньд тааламжтай байх болно. Мөн өвлийн улиралд таны гэдэс эрчимтэй томрох ба заавал жирэмсний тодотголтой хувцас тусгайлан худалдан авах шаардлагагүй том нэвсгэр хувцас байхад л өвлийг өнөтэй давчихна. Мэдээж өвлийн гутландаа сайн анхаарах хэрэгтэй. Дулаахан, өсгийгүй, хамгийн гол нь хальтирахгүй байх хэрэгтэй.
Ингээд 3-4 сард таны амаржих цаг болох ба энэ үед цаг агаар тогтуун, нар наашилсан сайхан өдрүүд эхэлчихсэн байна. Хамгийн гол нь та нэг сарын гамаа бариад хүүхдээ хэдэн цагаар ч хамаагүй салхилуулж болох ба зуны турш хүүхдээ борогшуулах ажилд ханцуй шамлан ороход ямар ч асуудал үүсэхгүй.

Үүний дараа бас нэг давуу тал бол таны хүүхэд бор хоолонд орж эхлэх үе буюу 8-9 сард манай оронд төрөл бүрийн шинэ ургацын ногоо элбэг гардаг үе. Ногооны төрөл бүрийн зутан нухаш идсэнээр таны хүүхэд ногоо сайн иддэг, дээр нь сайн дархлаатай болох болно.

Мэдээж хүүхэд ирэх ёстой цагтаа бидэнд ирдэг ч төлөвлөх нь бидэнд ямар олон давуу талыг бий болгож байгааг санаад авчихад гэмгүй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. ээж[59.153.115.46]2 years өмнө

    Хавар бас жаахан хэцүү л байдаг юм.

  2. tuul[122.201.20.195]2 years өмнө

    bi yag zow tsagtaa jimii boljee hehe

  3. Saruul[141.101.104.142]3 years өмнө

    Ymar goyiin be! Manai tom ohin 4sard tursun baga ni 3sard garah gj bna. 1nas 9sarin zurutei 2huurhun huuhedtei boloh gj bn zuw tsagtaa jiremselsen bna shuu ^^

  4. Help[103.10.22.3]3 years өмнө

    Sariin temdg duussni daraa xaritsaand orwol jiremsn bolox bolwu? sayxn 11 sard lda

    • Админ[202.21.106.250]3 years өмнө
      Админ

      Дөнгөж дуусаад 7-10 хоног дотроо аюулгүй гэж үздэг. Манай сарын тэмдгийн хуанлиг хөтлөөрэй.

  5. gerlee[202.72.245.122]3 years өмнө

    Ashgui dee bi yag zuv tsagtaa jiremsen boljee

  6. bo[202.179.11.34]3 years өмнө

    ashguidee saihan medee bn

  7. eyelash[182.160.0.102]3 years өмнө

    bi tguul ih bolomjiin ued tuluwlusun n zuw bjee

Таны сонирхолд