Үр тогтооход барих хоолны дэглэм

Таны идсэн бүхэн цусаар дамжин эс, цаашлаад дааварт нөлөөлдөг нь батлагдсан. Хамгийн багадаа 3 сараас жилийн өмнөх хугацаанд энэхүү хоолны дэглэмийг барих нь танд болон ирээдүйн хүүхэд тань хэрэгтэй.

Алкохол бага хэрэглэх
Баяр ёслолын үеэр вино, нэг шил пиво уух нь ямар нэг хор нөлөө байхгүй. Мэдээж жирэмсэн биш гэдгээ мэдсэн байх шаардлагатай бөгөөд алкохол нь ургийн хөгжилд уршигтай.
Жирэмсэн болохоор бэлдэж буй бол сарын тэмдэг ирсэн үед хэрэглэх нь тохиромжтой. Учир нь үр тогтооох боломжтой өдрүүдэд алкохол хэрэглэх нь үр тогтолтын явцад нөлөөлдөг байна.

Кофеин хэрэглэгээг хязгаарлах
Мэргэжилтэнгүүд өдөрт 300 мл буюу 2 жижиг аяга кофе уух нь жирэмслэлтэнд аюулгүй гэдэгтэй санал нийлдэг. Үүнээс их хэрэглэдэг зуршилтай хүмүүс энэхүү хэрэглээгээ хязгаарлах, өөр төрлийн уух зүйлсээр бага багаар солих хэрэгтэй. Жишээ нь сүү, сүүн бүтээгдэхүүн нь таны кальцын хэрэглээг нөхдөг ид шидтэй.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн
Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, зохистой хэрэглэх. Үүнд цагаан талх, паста, цагаан будаа орох ба эдгээр нь үр тогтоох явцад шууд нөлөөлөхгүй ч таны биед дутуу шим тэжээл өгдөг. Үндсэн шим тэжээлийг үр тарианаас авах бөгөөд энэ нь үр тогтоолтыг хурдасгах, антиоксидант, В витамин, төмөр агуулдгаараа давуу талтай. Хэрэв та төлөвлөж эхэлсэн бол өндөр шим тэжээл бүхий хүнсийг аль болох хэрэглэж, бүхэл үрийн бүтээгдэхүүнээс эхлэх нь тохиромжтой. Нэг аяга бүхэл үрийн сериал нь хэд хэдэн зүсэм цагаан талх идсэнтэй адил шим тэжээлтэй байдаг байна.

Ногоон, улаан, шар төрлийн хүнс хэрэглэх
Байгаль эхийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх шаардлагатай үүнд жимс, ногоо багтаах бөгөөд дан ганц витамин, минерал хангадаг юм. Тод өнгийн жимс, ногоо болох хад, улаан чинжүү, навчит байцаа зэргийг хэрэглэх. Өдөрт 2 аяга жимс, 2 аяга ногоо хэрэглэж занших.

Загас идэх
Үр тогтооход нэн шаардлагатай зүйлсийн нэг болох омега нь загасанд агууллагддаг. Омега 3 нь хүүхдийн тархи болон нүдний хөгжилд чухал бөгөөд үүнээс олон жирэмсний үеийн давуу талуудтай ба төрөлтийн эрсдлийг багасгадаг сэтгэл гутралыг үргээдэг зэрэг багтдаг. Хүнснээс омега 3 авах нь чухал. Учир нь таны бие үүнийг үйлдвэрлэдэггүй. Омега 3 ихээр агуулагдсан салмон, туна, сардин зэрэг загасыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэх хэрэгтэй.

Төмөр нөхөх
Таны бүх бие жирэмсэн болоход төмөр маш ихээр шаардлагатай. Учир нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх үеэр байнга төмрийн алдагдалд орж байдаг. Хүүхэд бүрэлдэхэд төмрийн хэрэгцээ маш өндөр учир та урьдчилан төмөр агуулсан бүтээгдэхүүн эсвэл витамин хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа улаан мах бага хэрэглэдэг, цагаан хоолтон бол төмөр агуулсан мултивитамин зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Мэдээж эмчтэйгээ зөвлөлдөж цусны шинжилгээ өгч шийдвэрээ гаргаж болно.

Лаазалсан болон удаан хадгалах горимтой бүтээгдэхүүнээс татгалзах
Жирэмсэн эх энгийн хүнээс 20 дахин мэдрэг, өвчлөх магадлал өндөр. Тийм учраас шим тэжээл ихтэй шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нэн шаардлагатай. Хоносон хоол, хагас боловсоруулсан бүтээгдэхүүн, лаазалсан болон удаан хадгалах горимтой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь өөрт болон хүүхдэд чухал. Хоолны энэ заншлыг мэдээж төлөвлөж эхэлсэн цагаасаа баривал их үр дүнтэй бөгөөд ил 2 цагааас илүү байсан хоолыг хэргэлэхээс татгалзах.

Уурагын эх үүсвэрийг солих
Эрүүл хоололтонд уураг маш чухал. Гэвч хүмүүс өдөр тутмынхаа хоололтонд уураг агуулсан бүтээгдэхүүн болох үхэр, гахай, тахиан махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэдэг. Судлаачдын тогтоосноор өдөр бүр махан хоолны оронд ногоо болон бусад уураг их агуулсан грох, дүфү, шош, шар буурцаг, самар зэргийг хэрэглэх нь үр тогтоох явцын хурдыг хурдасгадгийг тогтоожээ. Мэдээж энэ сонголтууд нь бага өөх, калори агуулснаараа жин нэмэхгүй байх давуу талтай.

Витамин
Үр тогтооход дэмжлэг үзүүлэх шим тэжээлийг дан ганц хоол хүнснээс авах боломжгүй. Тийм учраас жирэмсний болон энгийн витамин сонгон хэрэглэх шаардлагатай.
Жирэмсний витамин нь таньд хэрэгтэй гол шим тэжээлийг өгдөг бөгөөд бага зэрэг үнэтэй байдаг бөгөөд энгийн витаминуудыг бодвол өндөр шим тэжээл агууллагддаг учир зарим тохиолдолд гэдэс өвтгөдөг. Зөвлөх эмч нар жирэмсний витаминыг унтахын өмнө хэрэглэвэл гэдэс хямрах нь бага гэж зөвлөдөг байна.
Хэрэв та энгийн витамин сонгохоор шийдсэн бол дараах зөвлөмжийг анхаарна уу.
– Өдөрт ноогдсон А витамин хэмжээ 770микрограмаас ихгүй байгаа эсэхийг шалгах. Учир нь энэ төрлийн витамин их агуулагдах нь ургийн гажиг үүсгэх магадлалтай. Гэхдээ хоол хүнснээс авах А витамин хувьд санаа зовох хэрэггүй.
– Мултивитамин нь 400 микрограммаас их фолийн хүчил агуулсан байх шаардлагатай. Учир нь энэ төрлийн витамин нь хүүхдийг тархины хөгжил болон ургийн гажгаас сэргийлдэг бөгөөд жирэмсэн болохоосооо өмнө хэрэглэх нь маш их үр дүнтэй.
– Мөн В витамины зөв тун бүхий витамин сонгох нь чухал. Учир нь энэ витамины дутагдал хүүхдийн тархины хөгжилд муу нөлөөтэй. В12 витамин нь амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд элбэг байдаг бөгөөд махан хоол бага хэрэглэдэг эсвэл цагаан хоолтон эмэгтэйчүүд өдөрт 2,4микрограмм В витамин авах шаардлагатай бөгөөд тусгайлан В12 нэмэлт хэрэглэх шаардлагатай.

Эрэгтэйчүүдэд юу хэрэглэх шаардлагтай вэ?
Аав болохоор төлөвлөж буй эрэгтэйчүүд цинк агуулсан өдөр тутмын мултивитаминыг төлөвлөж эхлэхээс 3 сарын өмнөөс хэрэглэхэд зохимжтой. Үрийн шингэн бүрэлдэн хөгжих хугацаа урт бөгөөд судлаачдын үзэж байгаагаар үрийн шингэний бий болж хуримтлагдах хүртэл 90 хоног зарцуулагддаг бөгөөд энэ хугацаанд витамин хэрэглэх нь үрийн шингэний чанар, тоонд нөлөөлдөг байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Babyzone[150.129.142.223]3 years өмнө

    Heregtei medeelel bn, bayrlalaa.Baby tolovloj bgaa ued shar buurtsagnii torliin zuil demii gesen sudalgaa ih bgaa. Googledeed uzeerei.

Таны сонирхолд