Ирээдүйн аав болоход туслах 10 алхам

Та эрчүүдэд зориулсан жирэмслэлтэнд туслах ном, витамин, хориглох зүйлсийн талаарх мэдээлэл олоход хэцүү байгаа байх. Хосууд хүүхэдтэй болохыг хүссэн үед ихэнх анхаарал эмэгтэй дээр төвлөрдөг боловч эрчүүд адил тэнцүү үүрэг, оролцоотой. Хэрэв та аав болохоор төлөвлөж байгаа бол дараах алхмаар өөрийгөө шалгах боломжтой. Ингэснээр та хамтрагчдаа үр тогтоох явцыг хурдасгахад тусална.

Эмчийн ерөнхий хяналтанд орох
Эмчийн ерөнхий хяналтанд орох хэрэгтэй бөгөөд онцгойлон хэрэв та ямар нэг хууч өвчтэй, байнгын эм хэргэлдэг, сэрэл буурсан бол зайлшгүй хандах хэрэгтэй.
Физиологийн ерөнхий шинжилгээ өгснөөр үр тогтоох явцад нөлөөлөх нөхцлүүдийг тодорхойлж өгдөг. Дараах ерөнхий нөхцлүүд багтана:

  • Хураагуур судасны өргөсгөл нь ихэнх эрчүүдийн 40 хувь нь үүнээс шалтгаалж үр тогтооход бэрхшээл учирдаг байна.
  • Sexually transmitted infection STI
  • Prostatitis

Эмийн хэрэглээний талаар зөвлөлдөх: Та удаан хугацааны турш эм хэрэглэж байсан бол энэ талаар эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй бөгөөд эмч таньд тухайн эмийг шалгаж өгөх, үр тонтооход нөлөөлөх бол солих зэрэг арга хэмжээг авна. Учир нь зарим төрлийн эм нь эр бэлгийн эсийн боловсоруулалтын тоог цөөлөх эсвэл чанарыг бууруулах үйлчилгээтэй байдаг. Тийм учраас та энэ талаар зайлшгүй зөвлөгөө авч эмээ солих арга хэмжээг авах хэрэгтэй мөн спортын хүмүүс булчин чангалах хөөлгөх бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд энэ бас эсийн тоог цөөлдөг байна.
Химийн бодис: ажлын газарт тань ямар нэг химийн хор бүхий орчин байгаа эсэхийг шалгах, жишээ нь хүнд метал, байгалийн уусгагч нь эсийн чанар тоог цөөрүүлдэг.
Мөн зарим нэг хобби буюу химийн нөлөө таныг хордуулах магадлалтай. Машин засах, будаг хийх зэрэг бусад төрлийн химийн орцтой, цавуу, будаг гэх мэт багахан ч гэсэн нөлөөлөх магадлалтай. Мэдээж энэ бүхнийг бүрэн хорихгүй ч багасгах нь танд эрсдэл дагуулахгүй.

Хөргөгчөө эрүүл хүнсээр дүүргэх
Таны эхнэр эрүүл хооллож байхад та шарсан төмс уураг ихтэй шим тэжээлгүй хоол идсээр байх уу? Мэдээж эрүүл хооллохыг хичээж буй түүнд энэ хэцүү бөгөөд та ч бас эрүүл хооллосноор таны эс илүү эрүүл байх болно.
Шинжлэх ухаанаар бол шим тэжээлгүй хүнс таны эсийн чанар болон тоонд нөлөөлөхийг баталсан. Эрэгтэй хүмүүс ч фолийн хүчил авах шаардлагатай бөгөөд өдөрт 400 микрограм шаардлагатай ба үүнийгээ хоолноос авах боломжтой. Төрөл бүрийн cereal, навчит ургамал, цэвэр оранж жүүснээс авах боломжтой.
Мөн zinc хэрэглээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Өдөрт 11микрогарм хэрэглэх хэрэгтэй бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүн, бүхэл үрийн гурил, өндөг зэргийг түлхүү хэрэглэж болно.
Зарим нэг судалгаагаар антиоксидос агуулсан витамин С болон Е нь үрийн шингэний боловсоруулалтыг өсгөдөг тул санал болгодог байна. Гэхдээ С болон Е витамин хэрэглээг эмчтэй зөвлөх шаардлагатай учир нь үрийн шингэний ДНК-г гэмтээх аюултай.
Эрүүл хооллох нь биеийн жинг хянахад өндөр үүрэгтэй. Жин ихтэй байх нь үрийн шингэний чанарыг муутгаж,, үр тогтоох явцыг багасгадаг.

Таны хамтрагч хүүхэдтэй болох бэлтгэл хийж үдэшлэг алгасгаж байхад, та яах ёстой вэ?
Эрчүүд ч мөн адил үдэшлэгт үгүй гэж хэлэх хэрэгтэй учир нь эр үрийн шингэн эмэгтэй эстэй адил тамхи, архи, хар тамхи нь эр эсийг эвдэлдэг.Тийм учираас судлаачид хүүхэдтэй болохыг төлөвлөж байгай гэр бүлийн эрчүүдийг ч мөн адил хар тамхи, архи, тамхины хэрэглээг зогсоохыг зөвлөдөг.

Үүнээс гадна эдгээр муу зуршлыг халснаар та эрүүл амьдралын хэв маягтай болох бөгөөд ирээдүйн хүүхэддээ ч үлгэр дууриалал болохоос гадна энэ зуршлууд нь таны хамтрагч болон төрсөн хүүхдэдээ нэн хортой.
Архийг хориглох шалтгаануудаас дурьдахын бол сард 2-оос дээш удаа архи уудаг эцгийн хүүхэд энгийн хүүхдээс бага жинтэй төрдөг байна. Бага жинтэй төрсөн хүүхэд байнгын хяналтанд байх шаардлагатай бөгөөд эрүүл мэнд болон зан төлөвт нөөлөөлдөг байна.

Санхүүгээ тооцох
Таны бяцхан ханхүү гүнжид таны төсөөлсөнөөс их зүйлс хэрэг болох бөгөөд тэдний ирээдүйг баталгаатай аюлгүй байх нь таны үүрэг. Тийм ч учраас та санхүүгээ болон амьдралаа төлөвлөх нь таныг болон гэр бүлийг тань эрсдэлд оруулахаас хамгаална.. Мэдээж хадгаламж таны үнэнч туслах байх болно.

Боксер худалдан авах
Боксер дотуур хувцас нь бариу хувцсыг бодвол үрийн шингэн боловсоруулалтанд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг байна. Тэгэхээр хэдэн сар яагаад боксер өмсөж болохгүй гэж.

Халуун ваннаас хол байх
Хүүхэдтэй болохыг төлөвлөж буй сараасаа 3 сарын өмнөөс халуун ванн, сауныг хэрэглэхгүй байх. Халуун нь эсийг үхүүлдэг байна. Тийм уччираас та хоёр 4 сард хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа бол 1 сараас халуун ванн, саун хэрэглэхгүй байх нь эсүүдийг баярлуулах болно.

Амрах
Таны хамтрагч давхар биетэй болох нь гайхамшигтай шинэ боловч заримдаа буюу гэдэс томрох үед стресс ихтэй үе тохиолдоно. Тийм учраас сайн амарч, усанд сэлж салхинд гарж сэтгэл санаагаа тайван байлгаж хамтдаа их аянд бэлдэх хэрэгтэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд