ҮР ТОГТООХ ЯВЦЫГ ХУРДАСГАХ 10 АЛХАМ

Америкийн судалгааны хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар тухайн хүний юу идсэн, амьдралын хэв маяг, сонголт, хөдөлгөөн зэрэг нь өндгөн эс боловсруулахад чухал нөлөөтэйг тодорхойлсон байна.

Бид эрүүл мэндийн талаар юу мэдэх вэ?
Ерөнхий мэдлэгийн хүрээнд бидний идсэн болон хэрхэн амьдарч ирсэн нь бидний эрүүл мэнд, зүрх болон цусны эсэнд нөлөөлдөг бөгөөд хорт хавдрын хөгжлийн боломж, ясны бат бөх байдал гэх мэт олон зүйлд нөлөөлдөг. Эдгээр энгийн мэдлэгээс бид зөв хоололт, амьдралын зөв хэв маяг нь жирэмсэн болох мөн эрүүл жирэмслэлтийг бий болгоход нөлөөлөх гол хүчин зүйл гэдгийг батлан харуулна. Тийм учраас бидний гарт жирэмсэн болох эрүүл жирэмслэлтийн явцыг удирдах боломж байгаа бөгөөд үүнийг дараах 10 дадлаар бий болгоно.

Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг түрэсгэх хамгийн энгийн 10 алхам

1. Өөх тос ихтэй бүтээгдэхүүн хоололтоос татгалзах, удаан хадгалах горимтой эсвэл түргэн хоололтоос зайлсхийх
2. Ханаагүй тос хэрэглэх, үүнд оливийн тос, канало тос
3. Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх мөн бусад төрлийн цусанд бага нөлөөлөх нүүрс ус бүхий бүтээгдэхүүн хэрэглэх
4. Өдөрт нэг аяга сүү эсвэл багахан зайрмаг, тослог багатай тараг хэрэглэж занших
5. В төрлийн болон фолийн хүчил агуулсан мультвитамин хэрэглэх
6. Жимс, ногоо, шошноос төмрийн хэрэглээг түлхүү авах
7. Ус хамгийн төгс хэрэглээ бөгөөд цай, кофе, алкохол төрлийн зүйлс тохируулан хэрэглэх
8. Эрүүл биеийн жин. Хэрэв таны жин өндөр бол 5-10 хувийн жирэмсэн болох магадлалыг бууруулж байдаг.
9. Та спортоор хичээллэдэггүй бол өөртөө тохирсон зөөлөн спортлог байх төлөвлөгөө зохиох хэрэгтэй.

Хэрэв та идэвхитэй спортоор хичээлдэг бол түүнийг хязгаарлалтай хийх хэрэгтэй хэт их спортооор хичээллэх нь эсрэг үр дүнд хүргэх магадлалтай.

Бид тамхи татах тадаар энд дурдаагүй учир нь судалгаанд оролцогсдын маш бага хувь нь тамхи татдаг байсан бөгөөд тамхи нь үр тогтолтын явцад саад учруулдаг хүчин зүйлд тооцоход хангалтгүй байв. Гэхдээ тамхи татдаг эмэгтэй жирэмсэн болохыг хүссэн үедээ жирэмсэн болохгүй байх магадлал өндөр, мөн өндгөн эсийг үхүүлж байдаг бөгөөд хэрэв та тамхи татдаг бол яг одоо болих хэрэгтэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Мөөгий[202.179.11.58]4 years өмнө

    таалагадаж байна

Таны сонирхолд