Хүүхдийн хамрын дусаагуур “салин” хийх арга

image_29632Хүүхдийн тань ханиад хүрсэн үедээ хамар нь битүү бол амьсгалахад саадтай учраас зовиурлаад унтаж чаддаггүй. Тиймээс унтаж амрах болон хооллоход нь хамар нь үргэлж нээлттэй байх нь чухал байдаг. Үүнд хамгийн үр дүнтэй бэлдмэл бол мэдээж Салин буюу давсны уусмалтай хамрын дусаагуур юм. Гэвч эмийн санд 10 000 төг үнэтэй зарагддаг. Тийм ч хямд биш бөгөөд заавал эмийн сангаас худалдан авах шаардлагагүй юм. Тиймээс гэрийн нөхцөлд хэрхэн хийх аргыг орууллаа.

Танд хэрэгцээтэй зүйлс гэвэл:

  • Дусаагуур (Зориулалтын хамрын дусаагуур, нүдний дусаагуур, уусмалын хуучин хуванцар сав гэх мэт)
  • Иодгүй давс (Жамц давс, Кошер давс)
  • Хүнсний сода (baking soda)

1

1

240 мл ус буцалгах

 

2

2

Тасалгааны хэмд хөргөх. Бага зэргийн бүлээвтэр ус хамарт нь дусааж болно. Илүү үр дүнтэй

 

3

3

Ууранд 3 мин ариутгасан шилэн савандаа усаа савлах.

 

4

4

Иодгүй давс хийхИод нь өөрөө харшил үүсгэгч учраас жамц давс юм уу кошер давс ашиглахыг зөвлөж байна.
1/4 цайны халбага давс хийвэл биеийн давсны хэмжээтэй ижил болох бөгөөд хөнгөн хэлбэрийн уусмалд.
1/2 цайны халбага давс хийвэл арай хүчтэй уусмалд том хүнд илүү тохирможтой.

 

5

5

1/2 цайны халбага хүнсний сод хийх. Энэ нь давсны нөлөөг зөөлрүүлж өгнө.

 

6

6

Уусмалыг хоёр өдрийн дараагаас ашиглахгүй байх

 

7

7

Хамрын дусаагууртаа уусмалаа дүүртэл нь соруулна.

 

8

8

Нүдний дусаагуураар 3 удаа, хамрын дусаагуураар 2 удаа хоёр хамарт нь тус бүр хийж өгнө.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Зочин[103.229.122.204]3 weeks өмнө

    Үнэтэй ч зориулалтын эмийг авах хамгийн зөв шийдэл

  2. Doogii[173.245.62.227]4 years өмнө

    Natry abaad ustai holiod hiisen ni bvr amarhan bas hyamd

  3. zolo916[150.129.142.146]4 years өмнө

    heregtie medeelel bn

Таны сонирхолд