“Hello Kitty” -гийн бодит үнэн түүх

Энэхүү 1970-н оноос алдарт гарч, олон сая тоогоор зарагдсан Hello Kitty тоглоомын талаар ярьцгаадаг таагүй яриа байдаг. Та магадгүй сонссон байх…

Энэ домог ярианы талаар товчхон хүүрнэе:
Hello Kitty-г анх 1970 онд нэгэн хятад эмэгтэй зуржээ. Түүний 14 настай охин нь амны хорт хавдартай байсан бөгөөд ээж нь охиноо эмчлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Өдөр бүр бурханд залбирч охиноо эдгээхийг гуйдаг байсан ч энэ нь тус болсонгүй. Харин хамаг байдаг аргаа дуусаад ээж нь чөтгөрт сүсэглэж охиноо аврахын тулд нэгэн тохиролцоо хийжээ.

Чөтгөр охиныг нь эдгээсний хариуд зөвхөн нэг зүйл хүсчээ. Эмэгтэйг нэгэн хүүхэлдэйн дүр бүтээж түүнийгээ бүх дэлхийн хүүхдүүдэд түгээхийг хүссэн байна. Энэ нь чөтгөрийг бэлгэдсэн байх ёстой бөгөөд хүмүүсийг хууран чөтгөрт сүсэглүүлэх зорилготой байж.

Охиноо эрүүл болсны дараа ээж нь чөтгөрт өгсөн амлалтаа хадгалж Hello Kitty-г бүтээсэн байна.

Мөн домог ярианд охин нь амны хорт хавдартай байсан учраас Hello Kitty амгүй байдаг ба муурных шиг хоёр чих нь чөтгөрийн эврийг бэлэгддэг гэлцдэг. Мөн Kitty гэдэг үг нь хятадаар Чөтгөр гэдэг үг бөгөөд Сайн уу Чөтгөрөө гэсэн утгатай юм. Түүнийг худалдан авсан хүмүүс өөрийнхөө сүнсийг чөтгөрт тушааж байгаа хэрэг хэмээн энэхүү домог ярианд гардаг.

Гэвч энэ нь ердөө цуу яриа төдий худлаа зүйл юм. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Үнэндээ Hello Kitty н “Санрио” гэдэг Япон компанийн бүтээл юм. Анх түрүүвчний чимэглэл хэлбэрээр гарч байсан байна. Мөн Kitty гэдэг нь Хятадаар чөтгөр гэсэн утга агуулдаггүй.
hello_kitty_01

Амгүй хийсэн шалтгаан нь ямар нэгэн сэтгэл хөдлөлд баригдахгүй харж буй хүнийх нь тусгал болох зорилготой бүтээгдэж. Аз жаргалтай хүн хараад инээмсэглэж буй мэт харагдана. Харин гунигтай хүн харахад гуниглаж буй мэт харагддаг байх нь.

Тэгэхээр Hello Kitty маань үнэндээ ямар нэгэн чөтгөр юм уу сатаныг бэлгэдэггүй юм байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд