Хүүхдээ төрүүлээд амь орсон сонирхолтой тохиолдол

Эрика Нэгрила бол Америкийн Техас мужын багш.

Өглөөгүүр зөв зүгээр ажилдаа ирсэн тэрээр хамт ажилладаг багшийнхаа өрөөнд ороод миний бие тааруу байна гэжээ. Тун удалгүй үйл явдал хурдасч зүрх нь үл мэдэгдэх гажгаас болон гэнэт зогсож, ухаан алдан унажээ.

Эрика энэ үед 36 долоо хоногтой жирэмсэн байсан юм.

Түүний нөхөр Натан эхнэртэйгээ хамт нэг газар ажилладаг байсан ба газар унасан байхыг харах даруйдаа 911 рүү залгажээ.

Дуудлага өгөхдөө: “Манай эхнэр амьсгалахгүй байна. Амнаас нь хөөс сахраад ухаан алдаад уначихлаа. Тэр маань жирэмсэн!!!”

Азаар хамт ажиллагсад нь хугацаа алдалгүй хиймэл амьсгал хийж түргэний эмч нар иртэл зүрхийг нь амьд байлгаж чадав. Гэвч Эрика эмнэлэг дээр ирээд нас баржээ.

Эмч нар хүүхдийн амийг аврах үүднээс хийсвэр хагалгаа хийж төрүүлэхээр шийдэв.

Бяцхан Илэйна охин 4кг  эсэн мэнд мэндэллээ. Харин түүний ээж охиноо уйлах чимээнээр гэнэт амь орж,  зүрх нь цохилж эхэлсэн юм. Энэ бол үнэхээр гайхалтай онцгой тохиолдол.  Ээж охин хоёрын хүчтэй холбоо, хайрын ачаар аль аль нь эсэн мэнд үлджээ.  Мөн үүний дараагаар ээжийнх нь зүрхний гажигт бүрэн эмчилгээ хийж одоо эсэн мэнд амьдарч байгаа юм байна.

Ээж охин хоёр
dead-teacher-1

Илэйна охин ертөнцөд мэндлээд нүдээ нээж байгаа нь
dead-teacher-2

Аз жаргалаар дүүрэн ээж охин хоёр
dead-teacher-3

Энэ гайхамшигт түүхийг та нартайгаа хуваалцмаар санагдаад орчуулж орууллаа. Та шэйрлэхээ мартваа.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. lemon[112.72.11.122]3 years өмнө

    gaihaltai ymaa

Таны сонирхолд