Унтуулахаасаа өмнө живх нь дүүрсэн эсэхийг шалга.
Унтахаас нь өмнө саад болж буй зүйл байгаа эсэхийг шалга. Хувцас, өлгий, загтнаж улайсан газар гэх мэт.
Хүүхэд тань өлсгөлөн бол унтаж чадахгүй. Тиймээс сайтар хооллоорой. Гэхдээ хэтрүүлж болохгүй.
Хэт халууцах юм уу даарч буй эсэхийг нь шалгаж унтах орчныг нь бүрдүүлж өгөөрэй.
Орчныхоо дуу чимээг багасгаж унтахад нь таатай орчин бүрдүүлээрэй.
Хэрэв унтахгүй байвал олон янзаар туршаад үзээрэй. Зарим хүүхдүүд чимээтэй бага зэргийн гэрэлтэй орчинд унтдаг.
Хүүхдээ унтахаас нь өмнө гэрлээ унтраагаарай. Учир нь тоглоомын цаг дуусч унтах цаг болсныг тэд ойлгох болно.
Хүүхэд тань өвчнөөс болж зовиурлаад унтаж чадахгүй байвал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Сэтгэгдлүүд
Та юу гэж бодож байна?
Фэйсбүүкээрээ нэвтэрч шууд сэтгэгдэл бичиж эхлээрэй.
Фэйсбүүкээр нэвтрэх