Од тоолох уу ?

Энэ дуунд би дуртай. Завгүй ажиллаж байхдаа үргэлж сонсодог. Та юуны тухай дуу гэдгийг мэдэх үү?
Ryan Fedder эхнэртэйгээ анх гэрлээд мөнгөний асуудалтай үргэлж тулгардаг байжээ. Хэрэгцээгээ хангахын тулд олон ажил хийдэг байж. Тэр эхнэртээ үргэлж “Хоёулаа нэг л өдөр шатааж болох их хэмжээний доллартай болоод ахиж хэзээ ч төлбөр тооцоо, түрээсэнд санаа зовохгүй дээшээ хараад од тоолдог болно” гэж амладаг байсан байна. Харин тэр амласандаа хүрч одоо саятан болж чадсан юм. Энэ дууныхаа үгийг тэрээр амьдралынхаа хэцүү үеээс санаа авсан хэмээн ярьсан байна.

Мөн энэ дуу нь хүссэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд шургуй ажиллаж, хичээж байгаа залуус хэрхэн сэтгэлээр унаж өөрийгөө тайтгаруулахын тулд хар тамхи, архи зэрэг буруу зуршилтай болж буй талаар утга агуулдаг.

“No more counting money, we’ll be counting stars”
Энэ мөрийн нэг утга нь: Ахиж хэзээ ч мөнгөний тоо хэмжээнд толгой гашилгахгүй хайртай хүмүүстэйгээ од тоолон жаргах болно.
Харин нөгөө утга нь: Мөнгөний төлөө зүтгэж цөхөрсөн хүн хар тамхи архи хэрэглэн мансуурч буй утга агуулдаг.

Та магадгүй яагаад ийм дууны талаар хүүрнэх болов гэж бодож магадгүй.. Ягаад гэвэл шинээр амьдрал зохиож буй олон хосуудад тулгардаг асуудал энэ дуунд гардаг. Залуус бидэнд мөрөөдөлдөө хүрч чадалгүй дургүй зүйлээ хийж, мөнгөний төлөө шургуй ажиллаж, хэрэгцээ, төлбөр тооцоо, өр зээлийн талаар толгой гашилгаж нойргүй хонох үе бишгүй тохиолдоно. Үл ойлголцол, хэрүүл, сэтгэлээр унах үе ч зөндөө… Яг энэ л үед архи тамхинаас хол байж мөрөөдлийнхөө төлөө хамтдаа тэмцээрэй гээд энэ дуугаа сонсъё.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. as[202.131.228.66]2 years өмнө

    sa

Таны сонирхолд