Жирэмсэн байх хугацаандаа загварлаг харагдахаас гадна биед эвтэйхэн хувцсаа сонгож өмсөхөд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг хүргэж байна.
Хамгийн чухал баримтлах зарчим маань биед амар чөлөөтэй хувцас сонгох юм. Тиймээс хэт бариу хувцаснаас татгалзаарай.
Та хэрэв загварлаг харагдмаар байвал хуниастай дэрвэгэр платье ретузтэй хослуулаарай. Энэ нь биед эвтэйхэн бөгөөд загварлаг харагдаж чадна.
Бага зэргийн хэлхгэр маягийн урт цамцыг жинсэн өмдтэй юм уу ретузтэй хослуулах.
Цэвэр даавуун материалаар хийсэн хувцас өмсөөрөй. Хөлөргөхгүй мөн арьсанд чинь амар байх болно.
Бүсэлхийгээрээ бариу хувцас бүү өмсөөрэй. Загатнуулах болно.
Урт мөртлөө энгэр хэсгээрээ загварлаг даашинз өмсөөрэй.
Өндөр өсгийтөөс татгалзаж хавтгай ултай гутал сонгоорой.
Сэтгэгдлүүд
Та юу гэж бодож байна?
Фэйсбүүкээрээ нэвтэрч шууд сэтгэгдэл бичиж эхлээрэй.
Фэйсбүүкээр нэвтрэх