Гэрлэлтийн талаарх 5 худал зүйл

1
1: Амжилттай гэрлэлт хэнийх нь зөв бэ гэдгийг олсноор эхэлнэ
Хамтрагчаасаа буруу хайж өөрийнхөө зөв гэж баталдаг хосууд хэзээ ч сайн зүйлд хүрдэггүй.

2
2: Маргалдах нь гэрлэлтийг сүйрүүлдэг
Та гэрлэхээсээ өмнө маргалдах, хэрэлдэх нь маш муу зүйл гэсэн ойлголттой шийдвэр гаргасан. Та хааяа л нэг хөнгөхөн маргалдаад л ихэнхдээ эвтэй тайван байх болно гэж найдаж байсан байх. Гэхдээ амьдрал дээр гараад ирэхэд та хоёр мөнгө, секс, хариуцлага гэх мэт зүйл дээрээс болж маргалдаж эхэлнэ.

Харин та бүхий л хосууд ийм асуудалтай тулгардаг гэдгийг мэдэхгүй байваас та хоёрын гэрлэлт асуудалтай байна гэж амархан итгэхэд хүрнэ. Зарим нь ойлголцож тайван ярилцаж, шалтгааныг нь олохыг хичээхээс төвөгшөөж зүгээр л зайгаа барьдаг. Гэвч эцэст нь энэ хөндий орон зай дэндүү томорч буцаад бие биеэ олох замаасаа аль хэдийн төөрсөн байх вий.

Харин ч маргалдаж эцэст нь ойлголцож чадвал энэ нь гэрлэлтэд хүчтэй эерэг нөлөө үзүүлж чадах юм.

3
3: Амжилттай гэрлэлт нь аажимдаа өөрөө цэцэглэж сайжирч байдаг
Үгүйдээ аз жаргалтай, амжилттай гэрлэлт нь байнгын арчилгаа шаардлагатай. За жишээ нь та галбираа хадгалж үлдэх, сайхан бие хаатай болох хүсэлтэй байлаа гэж бодъё. Зүгээр л ууланд авирч байна, өглөөгүүр гүйж байна гээд төсөөлснөөр энэ бүхэн биелэх болов уу? Үгүй ээ байнгын дасгал сургуулилалт хичээл зүтгэл хэрэгтэй. Гэрлэлт ч мөн үүнтэй адил.

4
4: Хосууд бие биенийхээ дутууг нөхөж чадна
Нэг нь ухаалаг, нэг нь хүчтэй. Нэг нь зөвхөн гэр орны ажлаа, нөгөөх нь мөнгө олох ёстой гэх мэт хатуу дүрэм харилцаанд тохирохгүй. Хүйсээрээ ч юм уу өөрсдийн онцлогоороо ямар нэг зүйлийг 100% гүйцэтгэж байх ёстой гэсэн ойлголт нь өрөөсгөл. Аль аль нь уян хатан байж, чадахгүй зүйлээ сурахын тулд хөгжиж өөрчлөгдөж байх ёстой. Тиймээс нэг нь нэгнийхээ дутууг бүрэн орлож байх ёстой гэсэн ойлголт нь буруу юм.

Хэн нэг нь хөгжиж өөрчлөгдөхөөс татгалзаж, хариуцлагын харицаа нь тэнцвэртэй биш бол таны гэрлэлт тийм ч эрүүл биш байна.

5
5: Гэрлэлтийн зорилго нь та хоёр хоёулаа яг хүссэнээ авахыг хэлнэ
Гэрлэлтийг хувийн хүсэл сонихолдоо хүрэх, аз жаргалтай байлгах хэрэглүүр мэтээр боддог болжээ. “Түүнтэй байхад хангалттай аз жаргалтай байхаа больсон”, “Би хангалттай сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй байна” гэх мэт гомдлууд бол
гэрлэлт нь өөрийг нь аз жаргалтай байлгах ёстой гэсэн буруу ойлголтоос болсон хэрэг. Жишээ нь “Чи яг миний хүссэнээр байж чадахгүй бол чи надаа хайртай биш гэсэн үг”, “Чи надаа хайртай юм бол тэгэх хэрэгтэй” гэх мэт.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд