Бат бөх гэрлэлтийн нууц

Салалт бол үнэхээр нийтлэг зүйл болжээ.

Ихэнх залуус гэрлэлт нь дэндүү хэцүү, өөрөөс нь их өөрчлөлт шаардсан, хангалттай аз жаргалтай биш бол зүгээр л салах замыг сонгож байна.

Бэрхшээлээс зугтаж өөрт амар санагдаж буй энэ замыг сонголоо гээд бид хожих уу?

Гэрлэлт бол хичээл зүтгэл, хөдөлмөр. Гэрлэлт бол үнэт зүйлээ авч үлдэх тэсвэр тэвчээр. Дан ганц гэрлэлт ч биш бүхий л дотно харилцаанд хамааралтай. Мөн амьдралд ч ялгаагүй хүн үнэт зүйлсээ хадгалж үлдэхийн тулд тэмцдэг.

Надад өөрөөсөө ингэж асууж байсан үе бий,

“Гэрлэлт гэж юу вэ?”

“Гэрлэлтийг бат бөх байлгадаг нууц нь юундаа вэ?”

Хариулт нь маш энгийн. Хялбар замыг бүү сонго.

Бидний үргэлж дурласаар ирсэн хэвлэл мэдээлэл болон Hollywood нь гэрлэлтийг дандаа бодит байдлаас гажуудуулж харуулдаг.

Үүний үр дүнд гэрлэлтийг бид үргэлж романтик байх, хайр дурлалдаа шатсан хосуудын бал сар шиг л төсөөлдөг. Торгон хувцас, тансаг харш, хайрын үгсээр дүүрэн аз жаргалтай амьдрал. Үргэлж бие биедээ тансаг үгс шивнэж хэрүүл маргаангүй төгс төгөлдөр байх юм шиг мөрөөддөг.

Гэвч амьдрал дээр төгс зүйл гэж үгүй, та хоёр бие биеээ муутай сайнтай нь олж харах болно. Хүйтэнд хөрч, халуунд халж, хатуу бэрх цаг үед хамтддаа байх шаардлагатай болдог. Хэн хэн нь төгс биш учраас хоёул сайн сайхны төлөө өөрчлөгдөх, илүү ухаалаг, илүү тэвчээртэй болох хэрэгтэй болно.

Ингээд л таны мөрөөдлийн гэрлэлт бодит амьдралаар солигддог. Бүх зүйл дээр та хоёр санаа нийлнэ гэж үгүй. Бүх зүйлийг хүссэнээрээ өөрчилж чадахгүй.Уруудаж өгсөх мэдрэмжүүд үргэлжилнэ… Дотно.Хөндий. Хүсэл Тэмүүлэл. Уйдах. Баяр баясал. Гуниг.

Яг үнэндээ гэрлэлтийг аз жаргалаар хэмжихдээ гол нь биш гэрлэлт бол хоёр хүн хамтдаа илүү сайн хүмүүс болж хөгжин цэцэглэх амьдралын урлаг юм.

Гэрлэлтээс илүүтэйгээр биднийг өөрчлөгдөж хөгжихөд нөлөөлдөг зүйл бараг үгүй.

За тэхээр гэрлэлтээ бат бөх хадгалж үлдэхийн нууц юу вэ?

Энэ бол хоёр хүн гэрлэлтээ авч үлдье гэж шийдсэн сонголт. Ийм л хялбар.

Гэрлэлт бол сонголт. Хайртай хүнээ сонгох сонголт, өөрийгээ сонгох сонголт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх сонголт, адал явдал, амьдралын төлөөх тэмцлийн сонголт.

Бид ихэнхдээ нөгөө хүнээсээ бурууг эрэлхийлж, нөгөө хүнээ өөрчлөхийг хүсдэг. Үүнийг та хүссэнээрээ өөрчилж захирч чадахгүй. Харин бид өөрсдийн тааламжгүй санагдаж буй зүйлсээ бие биеээ өөрчлөх хэлбэрээр засахыг хичээхээс илүүтэйгээр өөрсдөө өөрчлөгдөх буюу хамтдаа сайн сайхан болохын тулд тэмцэх шаардлагатай.

Амьдралд юу ч тохиолдож болно. Хүнд хэцүү цагт та хоёр зөрчилдөж, маргалдаж тэсэхийн аргагүй болох цагт та яах вэ? Та бэрхшээлийг давж гарч чадалгүй хөндийрөх замыг сонгох уу? Эсвэл амьдралын ханиа ийм л үед түшиж дэмжиж, хайрлаж, ойлголцохыг хичээх үү?

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд