Дурласан бүсгүй

Дурласан бүсгүй

Харах тоолонд зүрх булгилж
Хайрлах тоолонд сэтгэл эмтэрч
Дурсах тоолонд нулимс унагаж
Дурлалыг чамаас мэдэрч үзсэн
Хоног хугацаа хурдан өнгөрч
Хоосон зай чинь надад дутаж
Хол байхад сэтгэл бэтгэрч
Хором бүрд чамайг санаж
Мартаж чамайгаа би үзээгүй
Мэдэгдэхгүйгээр хайрлах хэцүү юм билээ
Маргах хэрэггүй энэ бүгд үнэн
Миний хайрыг бурхан гэрчилнэ

Он цаг улиран өнгөрч
Олон намар ээлжлэн одож
Орчлон тэр аяараа өөрчлөгдсөн ч
Онцолж түүнийг л би хайрлана

Миний хайр урт настай
Магадгүй бүр мөнх настай
Нарт хорвоод чамаараа хайрлуулахыг
Насаараа би чинь хүлээхэд ч бэлэн
Далдхан сэтгэлийн минь үнэнийг мэдээд
Дасаж дурласан хайрыг минь мэдрээд
Зөв бүгдийг ойлгон ухаарч
Зөрж өнгөрсөн хугацааг эргүүлж
Зөвхөн намайгаа хайрлана гэдгийг
Зөнгөөрөө би чинь мэдэрдэг ээ
Сэтгэлийн минь гүнд нуугдсан тэр л эгшгийг
Сэргээж нэгэн аялгуу болговол
Сэмэрхий сэтгэлийн гунигийг тээсэн
Сэвтэшгүй хайрын минь хүчийг мэдрэнэ

Чамайг хайрлах миний хайрыг юу ч зогсоож чадахгүй ээ
Чамайг л хайрлах сэтгэл минь хэзээ ч хувирахгүй нь үнэн
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай гуйя
Хэзээ ч хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. baagii[173.245.48.102]3 years өмнө

    the nice one.

Таны сонирхолд