Жимсний нухшийг зайрмаг хөлдөөгч хэвэнд хийж хөлдөөгөөд л бэлэн болж байгаа юм. Таны хүүхэд маш дуртай идэх болно гэдэгт итгэлтэй байна. Та өөрийн дуртай жороор хийж болох ч би хэд хэдэн хувилбар орууллаа. Орцондоо бага зэрэг авакадо жимс хийж өгвөл сайн барьцалдаж мөлчгөр болно шүү.
Авакадо болон лийр
Зутан:
2 авакадо
2 лийр (хальсыг нь авсан)
Зутангаа холиод хэвэндээ хийж хөлдөөнө. Дараа нь халуун усанд сойгоод хэвээсээ салгаж аваад л боллоо. Ойролцоогоор 6 ширхэг зайрмаг болдог.
Тоор, киви, гадил
Зутан:
3 тоор
1 киви
5 см гадил
Зутангаа холиод хэвэндээ хийж хөлдөөнө. Дараа нь халуун усанд сойгоод хэвээсээ салгаж аваад л боллоо. Ойролцоогоор 6 ширхэг зайрмаг болдог.
Тарагтай жимс
Зутан:
1 цайны аяга хад / нэрс
5 см гадил
1 цайны аяга тараг
1 цайны халбага сахар
Зутангаа холиод хэвэндээ хийж хөлдөөнө. Дараа нь халуун усанд сойгоод хэвээсээ салгаж аваад л боллоо. Ойролцоогоор 5 ширхэг зайрмаг болдог. Тарагны оронд иогурт байж болно.
Жич: Бүх орсон орцууд маань органик бөгөөд ямар ч амттангаас илүү байх болно. Хүмүүс хэдэн настай хүүхдэд өгч болох вэ гэж асууж магад би лав 10 сартайгаас нь эхэлж өгсөн. Мөн энэ зайрмагны хэвний хувьд гэвэл Номин, бөмбөгөр, солонгос дэлгүүрт худалдаалдаг ойролцоогоор 3.500-6.000 хооронд үнэтэй байгаа байх. Та хийгээд зургаа бидэнд илгээгээрэй.
ih goi goi hoolnii joruud baina dahiad olon olon jor bicheeree
saihan zairmag bolj baina stuu.
гоё зайрмаг байсан шүү
Goe ymaa bayrlaa.ih ym mdj awj bn shu
haring tiimee uneheer goi baigaa biz
Zutangaa yaj hiideg bol? Blenderdehed zugeer bol uu?
zugeersht harin goe bolno
Zutangaa hiihed yu anhaarah ve? Blendereer shuud holij boloh bolov uu? Bayarlalaa
bolno bolno
saihan sanaa bn.ushuu taragtai buh turliin jims holij boldog yum bnle
Bayrlalaa shn zowlogoo bn
ene hiideg saviig haanaas avah uu?
Nomin bombogor solongos delguurt bgaa bichleg dotor suuld n bichsen bgaadaa uugn
Had nersees oor jimser orluulj boloh uu ymar jims zvger bol hodoo bolohoor jimsnii songolt jahan muu yuma