Жинхэнэ солонгос кимчи дарах арга

5192d87674c5b62bae00056f._w.540_s.fit_
Солонгос олон ангит кинонд дургүй ч гэлээ кимчинд бол би дуртай. Гэхдээ супермаркетуудаар зарагддаг элдэв шошготой кимчинүүдийг тэр болгон худалдан аваад байх дургүй. Тиймээс интернэтээр хамгийн сайн гэсэн жор хайж яваад хэд хэдэн удаа бүтэлгүй туршилт хийж үзсэний эцэст хамгийн сайныг нь та бүхэнтэй хуваалцаж байна. Мэдээж кимчи бол маш олон төрөл байдаг. Харин энэ бол мак кимчи хийх арга юм шүү.

Кимчи дарахдаа лакто-ферментац буюу исгэх арга ашигладаг. Товчоор хэлвэл ногоогоо муутгахгүй дарах арга юм. Яг л ногоо дардагтай төстэй. Давсаар исгэсэн байцаа нь бактеруудыг устгадаг бөгөөд өөртөө Lactobacillus bacteria агуулдаг. Энэ нь хүнд хэрэгтэй хоол хүнсийг удаан хадгалахад тустай бактери юм. Энэ бактери нь сахарыг лактик хүчил болгон хувиргаж байцааг маш сайхан амт үнэртэй болгодог.

Зарим солонгосчууд кимчи хийхдээ бага зэрэг сахар хийхийг зөвлөдөг байхад зарим нь луувантай дарахыг илүүд үздэг. Мөн загас болон далайн хоолтой хамт дардаг ч арга бий. Та олон кимчи дарж сураад өөрийн өвөрмөц жороо бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

5192ddae74c5b62b5c00058b._w.540_s.fit_

Өөрсдөө кимчи дараад сурна гэдэг маш сайхан зүйл. Мөн онцгой амт халуун ногоог өөрсдөдөө тааруулна гэдэг бүүр ч янзтай. Гэхдээ хэд хэдэн зүйлийг та анхаараарай: Хэтэрхий их сармис гашуун амттай болгодог, цагаан гаа ихээр хийвэл нялцгай болно шүү. Харин гол амтлагч болох Солонгос улаан перц буюу гучугаруг (gochugaru) өөрийн хүссэн хэмжээгээрээ хийж болно.

51bd9257dbd0cb1fc50023fb._w.540_s.fit_
Орц

  • Хагас кг цоо байцаа
  • 6 салаа ногоо сонгино 4 см хэрчсэн
  • 1/4 цайны аяга давс/ аль эсвэл кошер давс, жамц давс
  • 1 хоолны халбага үрж бэлдсэн сармис (5-6 хумс)
  • 1 цайны халбага үрж бэлдсэн цагаан гаа
  • 1 цайны халбага сахар
  • 2-3 хоолны халбага далайн хоолны амт оруулах зорилгоор загасны саус, паста ашиглаж болно
  • 1-5 хоолны халбага гучугару буюу солонгос улаан перц ашиглаарай (Зураг #1)

 
kochigaru
Гучугару Зураг #1
Солонгос Ханару гээд баруун дөрвөн замд байдаг солонгос дэлгүүрт лав байна лээ. Тэндээс бас загасны соус авсан.
 

Шаардлагатай зүйлс

  • Хутга ногоо хэрчих хавтан
  • Хүнсний бээлий
  • Том болон жижиг сав
  • Варений шил

Заавар

51bd9234dbd0cb1e5b001ae0._w.540_s.fit_

1

Байцаагаа хэрчих
Дундуур нь дөрөв хувааж гадна халсийг нь аваад 5см дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчиж бэлдэнэ.
 

51bd923cdbd0cb30410013d2._w.540_s.fit_

2

Байцаагаа давслах
Давсаа байцаатайгаа том савандаа хийж хүнсний бээлийтэй гараараа зөөлөн хольж өгнө. Зөөлрөөд ирэхээр нь цэвэр хүйтэн усаа далд ортол нь хийж томоохон тагаар бүтэн таглаад хүндхэн юмаар даруулан 1-2 цаг байлгана.

 

51bd9242dbd0cb1eee002572._w.540_s.fit_

3

Байцаагаа угааж хатаах
Гурван удаа хүйтэн усаар байцаагаа угаагаад шүүдэг цоорхой саванд 15-20 мин сэврээж хатаана. Үүнийхээ дараа саванд хийж түр тавиарай.
 

51bd9248dbd0cb30410013da._w.540_s.fit_

4

Зуурмаг бэлдэх
Харин одоо цагаан гаа, сармис, сахар, загасны соус, халуун ногоотой амтлагчаа жижиг савандаа хийж хутгана. Хэрэв далайн амт оруулагч олдохгүй бол оронд ус хийж болно. Би энэ жорондоо солонгос загасны соус ашигласан.
10386816_800868373298901_1556588809975558811_n
 

51bd924edbd0cb30410013db._w.540_s.fit_
51bd9251d9127e251e001ef8._w.540_s.fit_

5

Байцаа болон зуурмагаа холих
Зөөлөн массажилж зуурмаг болон ногоогоо хооронд сайтар холих хэрэгтэй.

 

51bd926cdbd0cb1e5b001ae8._w.540_s.fit_

6

Кимчигээ шилэн савандаа хийх
Ногоогоо сайтар дарж савандаа хийгээд савнаасаа 2.5 см зай үлдээгээрэй.

 

51bd927edbd0cb1fc50023ff._w.540_s.fit_

7

Кимчигээ исгэх
Кимчигээ тасалгааны температурт 1-5 өдөр байлгаж исгэх хэрэгтэй. Савнаасаа хальж гоожиж магадгүй тул шилнийхээ доор сав тавиарай.

 

51bd9280d9127e25770022cf._w.540_s.fit_ (1)

8

Өдөр бүр шалгаж бэлэн болсны дараа хөргөгчиндөө хийж хадгалах
Өдөр бүр цэвэрхэн халбагаар ногоон дээрээ дарж хоорондох хийг нь гаргах бөгөөд бага зэрэг амсаж үзээрэй. Хэсэг хугацааны дараа амт нь таньд таалагдвал хөргөгчиндөө хийж хадгалах хэрэгтэй. Шууд идэж болох ч гэлээ ахиад 2-3 долоо хоног хүлээвэл илүү гоё.

Жич:

  • Давс:Иодгүй болон ямар нэгэн хольцгүй давс ашиглаарай
  • Ус:Аль болох хлоргүй цэвэр ус ашиглаарай
  • Далайн хоолны амт оруулагч: Та загасны соус, сам хорхойн паста гэх мэт амт оруулагч ашиглаж болно

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Zulaa[66.181.186.137]4 months өмнө

    Soy sous opluulj boloh uu

  2. Uzmee[202.9.40.82]7 months өмнө

    Bayarlalaa oilgomjtoi saihan bichsen bna, gehdee tsagaan luuvangaa bichihee martsan bna, zavaaraa zasaad oruularai :)

  3. Бэк хи[202.70.46.219]1 year өмнө

    Хийж идэж үзлээ дэлгүүрээр зардаг кимчинээс илүү их амттай болж бн бярлаа

  4. Мишка Ц.[66.181.176.150]1 year өмнө

    hiij uzle ih hylbarhan bas amttai bolloo bayrlaa

  5. tsewlee[112.72.11.117]1 year өмнө

    Haluun nogoonihon orond ulaan peerts bolhu

  6. фцужжэ[150.129.140.45]2 years өмнө

    ийм орцоор хэдий хэмжээний кимчи гарах бол

  7. Altantuya Demchig[202.126.89.199]3 years өмнө

    гучурагу ямар үнэтэй байгаа болоо...

  8. Tserendolgor[112.72.13.187]3 years өмнө

    saihan bna

  9. Одко[141.101.104.39]3 years өмнө

    далайн амт оруулагч соус гэдэг нь тэр зураг 4 дээр байгаа гонзгой савтай амтлагч мөн уу?

  10. туул[108.162.222.123]3 years өмнө

    одоол хийж үзэх гэж бна уг нь их л амархан л бх шиг хийхээр ямар болох нуу үзээд сэтгэгдэл бичнээ

  11. kimchi[198.41.238.68]3 years өмнө

    halbagaa zurgiig ni oruulbal sain baij ded

  12. haki[141.101.104.157]3 years өмнө

    Zaaval 2,3 doloo honog bolj baij goy boloh gej uu.

  13. erdenetsetseg.suhkdorj[173.245.62.97]3 years өмнө

    goy ym bna

  14. Zochin[141.101.104.249]3 years өмнө

    Orts ni zuv hiih daraalal ni buruu bna i. Usarhag kimchi bolson haragdana

  15. narantsatsral[27.123.214.113]4 years өмнө

    goy kimchi darsand bayr hvrgey

  16. Jargal[103.229.121.84]4 years өмнө

    ямар олон хоног хүлээх юм бэ; хийчээд л шууд иддэг бол гоё байхгүй юу ккк;

  17. оюука[103.229.122.89]4 years өмнө

    хииж үзнээ гэж.

  18. zula[112.72.11.107]4 years өмнө

    Sonirholtoi bas ih oilgomjtoi yum bn hiij vznee kimchind durgvi hen baihaw. Bayrlaa saihan zowolgoo ogsond

  19. kimchi[90.180.225.234]4 years өмнө

    ene joroor hiij uzsen estoi goy bolj bn lee odoo delguurees avaad bh shardlagvi bolloo ydjil uursduu hiisen bolhoor batalgaatai bayarllaaa

  20. zochin[122.160.73.228]4 years өмнө

    zarim hun kimchi darahdaa baitsaaga usand 2 udur bolgood bdg um bilee ymr uchirtai um bol

  21. oogii[112.72.13.215]4 years өмнө

    bayrlalaa hiij vznee

  22. bi[112.72.13.232]4 years өмнө

    Hoolnii halbaga tsainii halbaga geher tom halbaga jijig halbagag gesen uguu davsnii hemjeeg sain oilgodguie

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      ern bol tiim tom jijig bidnii ashigladag halbaga yag ijil hemjeetei bgaa

  23. bobi[103.229.122.220]4 years өмнө

    Bayrlalaa. Hiij vzeed tamar bolsniig bichne ee

  24. bolor[103.23.51.1]4 years өмнө

    mash ih taalagdlaa bayrlalaa ih todorhoi zaajee

  25. nyamka[27.123.214.120]4 years өмнө

    Saikhan zuvluguu ugsund bayarlalaaa

  26. lodoi[150.129.140.131]4 years өмнө

    Hi bayrlalaa saihan zuvulguu ugsund

  27. зочин[202.21.100.190]4 years өмнө

    сайхан зөвлөгөө байна. баярлалаа заавал хийж үзнээ.

  28. dariimaa[202.126.91.104]4 years өмнө

    Bayarllaa

  29. shinee[202.179.7.6]4 years өмнө

    bayarlalaa joroor ni hj uznee amttai boloh bha

  30. adya[202.179.11.98]4 years өмнө

    saihan zuvluguu bna bayrlalaa

  31. Tuya[109.20.112.29]4 years өмнө

    Oilgotstoi saihan zuvluguu bn shuu ih bayarlalaa

  32. Tuya[109.20.112.29]4 years өмнө

    Saihan zuvluguu ugsund bayarlalaa mash oilgotstoi bichsen bn shuu

  33. Anonymous[192.99.34.53]4 years өмнө

    goy zuwulguu bn bayarlalaa gehdee usaa her ih hiih we huiten us hiine bizde?

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      baitsaagaa davsalj amraachaad huiten tsever us dald ortol n hiine dee. Oor gazar us orohgui shu. Harin ter dalain omt oruulagch bhgui bol orond joohon us hiij zuurmagaa shingeruulne

  34. NICE[202.131.228.66]4 years өмнө

    NICE BOLJEE

    • mooj[203.91.115.42]1 year өмнө

      Hi tsainii halbaga hoolnoi halbaga zurag yumuu hemjeeg oruulaad uguuch tsainiih n 15gr hoolniih n hool aygaldag halbaga munuu tegeheer ih l nyltsgai bolood bn eshuul 1 turliin halbaga yumuuu

Таны сонирхолд