Бага насны хүүхдийн ханиадыг эмчлэх 9 арга

Хүүхдээ ханиад хүрээд зовиурлахыг харах үнэхээр хэцүү. Харин зарим ээжүүд маань эм өгч эмчид үзүүлэхээс өөр ямар арга хэмжээ авч мэддэггүй юм уу аль эсвэл тоодоггүй юм уу анхаарал сайн тавидаггүй харагддаг. Ханиад хүрэхэд нь үргэлж эм уулагахаас зайлсхийж хүндэрхээс нь өмнө гэрийн аргаар эмчлэж байх нь чухал. Доорх зөвлөгөө нь 3 сараас дээш насны хүүхдэд хамааралтай болохыг анхаарна уу.

1

1

Салин буюу давсны уусмалаар хамрын хөндийг зөөлрүүлж байх хэрэгтэй.
Хамар битүү бол хүүхэд зовиурлаад олигтой унтаж амарч чадахгүй учир байнга хамрын нээлттэй байлгахыг хичээгээрэй.

 

2

2

Хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч ажилуулах хэрэгтэй.
Ингэснээр хамар битүүрэх нь дээрдэж унтахад нь амар байх болно.

 

3

3

Угаалгын өрөөндөө халуун ус 10-15 мин гойжуулаад дараан хаалгаа сайтар түгжээд хүүхэдтэйгээ хамт ууранд сууж болно.
Нус шингэрч хамрын бөглөөс арилна.

 

4

4

Өвдсөн үед нь хүүхдээ хангалттай сайн амраах хэрэгтэй
Хүний бие өвчинтэй тэмцэх үедээ асар их энерги зарцуулдаг болохоор аль болох ядраахгүй амрааж байх хэрэгтэй.

 

5

5

Халуун буулгах эм хэрэглэх
Эмчийн заавраар халуун буулгах лаа, Ibuprofen зэргийг хэрэглээрэй.

 

6

6

Ханиадны эсрэг элдэв эм бэлдмэлийг нялх хүүхэддээ өгөхөөс зайлсхийгээрэй
Мэргэжлийн эмч нар хоёроос доош насны хүүхдэд ханиадны эсрэг элдэв эм бэлдмэл аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Эдгээр эм нь ханиадны эсрэг хүчтэй нөлөөлж болох ч зүрхний цохилт нэмэгдүүлэх, харшил өгөх зэрэг элдэв сөрөг нөлөө өгч болох эрсдэлтэйг сануулж байна.

 

7

7

Хангалттай их хэмжээний шингэн уулгах
Ханиадтай үед нь нэмэлт шингэн уулгах нь хамгийн үр дүнтэй арга. Таны хүүхэд зургаан сараас дээш настай бол цэвэр ус, усан үзмийн шүүс болон витамин C гээр баялаг шүүс уулгаж болно. Харин доош насны хүүхдэд хөхний сүүгээ өгнө.

 

8

8

Хүүхэд тань зургаан сараас дээш настай бол халуун хоол болон шингэн зүйл уулгаарай.
Бантан, элдэв зутан шөлүүд, халуун цай, бүлээн жимсний шүүс зэрэг орно.

 

9

9

Хүүхдийнхээ анхны төрсөн өдрөөс өмнө зөгийн бал хэрэглэж болохгүй
Халуун зөгийн бал нь хоолой өвдөх болон ханиаданд сайн ч гэлээ нэгээс доош насны хүүхдэд хэрэглэж болдоггүй.

 

Анхааруулга:
  • Хүүхдэд аспирин өгч болохгүй
  • Хэрэв таны хүүхэд өндөр халуурч, амьсгаадаж, зүрхний цохилт нь түргэсэж, зовиур нь хүндэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлээрэй
  • Хүүхэд тань чихээ үрж, хөхөөр хооллож байхдаа уйлаад байвал эмчид үзүүлээрэй. Чихний халдвар байж болзошгүй.
  • Хоёроос олон хоног халуурч, 5-7 хоногийн дараагаас зовиур нь улам дордох, 2-3 долоо хоногын дараа өвчин дээрдэхгүй байвал эмчид үзүүлэх хэрэгтэй

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Хэрлэн[103.229.121.98]2 years өмнө

    Хүүхдийн хоолой улаахад яаж эмчлэх вэ жич 1 настай

  2. Saraa[202.9.43.163]2 years өмнө

    Haniad hurehed awdag l arga hemjeenuud bnshdee.

  3. vvree[112.72.13.255]3 years өмнө

    Manai hvv 3tai er ni bainga haniad hvreh ym joohon salihi awaal haniad hvrchih ym

  4. Anonymous[141.101.104.200]4 years өмнө

    Saihan zobolgoo ogsond bayrlala huuhed osgosonch gesen hun ih martamhai uchir sanuulj ogsond bayrlala

  5. Sh[150.129.140.61]4 years өмнө

    Ohin maani 5 sartai shono bugshuulj hanialgaad bh ym 2 udaa emchid uzuulj bichij ogson emiig ni uulgaad nemer bolohgui l bna. Yu ogvol zugeer boloh bol

  6. hi huuhded maani ih tus bolsoon[108.162.215.30]4 years өмнө

    Hi huuhed maani haniad hureed edgerehgui neleed udsaan mash ih antibiotek heregleed muuguntsurtuud hetsuuhen bsn amerkiin darhlaanii buteegdehuun uulgaad odoo eruusuu haniad hurehgui bga hereg bolj magad gd utsiig n Uldeechii.99055814

  7. Anonymous[173.245.62.95]4 years өмнө

    Bolishd aartsa guril bgatai goy chanarai

  8. манай 2 дүү одоо 10 сартай юм л даа зогсоо зайгүй ханиалгаад байх юм ихэвчлэн өдөр унтахдаа[108.162.222.83]4 years өмнө

    Сайн байнауу нэг юм асуух гэсэн юмаа манай 2 дүү одоо 10сартай юм л даа ихэвчлэн өдөр унтахдаа зогсоо зайгүй ханиалгаад байх юмаа орой нэмэлт сүүнийх нь ород арц өгөөд унтуулчихаж болохуу зөвлөөч

  9. oyuk[108.162.215.30]4 years өмнө

    sain bna uu minii ohin 4 nastai shono hanialgaad bh yum acc ogood tser ni yor hovhrohgui yum bi yaaval deer ve

    • Админ[108.162.215.187]4 years өмнө
      Админ

      agaariin bohirdloos bolood haniadiin edgeretl udaashirj bj magad. Amraltiin 2 odort agaart bj bgaad shingen shol, haluun aarts ogood erthen untuulaad uzdee

  10. gerel[173.245.62.198]4 years өмнө

    yaagaad zogiin bal hereglej bolohku gj???

    • Anonymous[141.101.98.230]4 years өмнө

      Zogiin baland botulism gej nyan nairlagand baidag. Negees doosh nasnii huuhediin hodood tuuniige bolowsruulj chadah darhlaa hogjoogui baidag. Mash olon bytshan huuhduud zogiin bal ert hergelj hordlogond ordog baina. Ter ni mash ayultai

  11. булгаа[112.72.11.104]4 years өмнө

    1сартай хүүхдийн хамар,ам битүүрээд байвал яах вэ?

  12. Suvda[112.72.13.78]4 years өмнө

    Ohin maani tsaiwar shar baagad boldoggvie ygad ingj baadg ym bol???

  13. 3nas 5 sarta[65.49.14.154]4 years өмнө

    hooloi ni ideelsen bna gd antibiotik uuj bgaa. haluun zogiin bal gej bna yaaj halaaj yamar hemjeegeer odort heden udaa uulgah ve?

    • Mandy[203.194.118.92]4 years өмнө
      Mandy

      Hooloi ideelsen l bol bakteri bgaa uchir zaaval antibiotik bolon urevsliin esreg em heregleh heregtei. ZUgiin bal geh metiin ulamjlalt arguud shinj temdgiig darj magadgui ch shaltgaaniig arilgaj chadahgui. Mergejliin emneleguuded handval iluu ur duntei bh gej bodoj bna. Hooloin uvchlul ih ayultai, hundreed uy much, zurhnii uvchlul bii bolgodog uchir sn mecluuleerei!

  14. ggg[202.179.7.6]4 years өмнө

    Hooloin uwdsun bn bh gj bodoj bn emchid uzuulerei

  15. Anonymous[150.129.141.85]4 years өмнө

    Minii okhin 2 nastai. 2 khonogiin omnoos baga zereg khaluurch bsnaa odoo khool idekhgui, yum uukhgui zugeer l nurmaogaad bgaad bna. Khaniad yumuu, khordlogo yumuu yaj medekh uu. Tegeed khuiten gazar khaij khevteed bna

  16. 8sartai[103.229.121.118]4 years өмнө

    Bayarlalaa bi huudede em uguh durgui saihan medeelel bn shigen baagaad guilgeed bval yah ve

    • Админ[202.21.106.250]4 years өмнө
      Админ

      tanii huuhed guilgeed bna uu geed niitlel bgaa. Emch naraas avsan yariltsalga bii teriig olj unshaarai

Таны сонирхолд