Жирэмсэн эмэгтэйчүүд яг юу хүсдэг вэ? Google мэднэ гэнэ шүү

Манай эхнэр анхныхаа хүүхдийг тээж байхдаа амттан болон шинэхэн жимс идэх дуртай байлаа. Нэг удаа орой болсон байхад гүзээлзгэнэ идмээр байна гээд тэвчдэггүй тэгээд дэлгүүрээс авчирч өгч санааг нь амрааж билээ. Харин хоёр дахь хүүхдээ тээж байхдаа давстай зүйлс үргэлж идэх хүсэлтэй байснаас өдөр бүр ЧИПС авч өгөх хэрэг гардаг байв. Энэ мэт эмэгтэйчүүд маань янз бүрийн зүйлс жирэмсэн байх хугацаандаа хүсэж, мөн янз бүрийн зүйлст санаа зовдог нь мэдээж.

Харин Google 20 өөр улсын жирэмсэн эмэгтэйчүүд юу гэж хайдаг талаарх сонирхолтой мэдээлэл дэлгэжээ. Гайхалтай нь маш олон төрлийн нийтлэг зүйлс байсан бөгөөд мөн газар зүйн онцлог, соёлоос шалтгаалан олон төрлийн ялгаатай зүйлд санаа зовдог байна. Эхлээд нийтлэг зүйлсийн талаар дурдвал ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн байх хугацаандаа мөс, давс, амттангууд болон халуун ногоотой хоол идэх дур хүсэлтэй байдаг ба язралаас хэрхэн сэргийлэх талаар хамгийн их санаа зовдог байна.

Харин одоо ялгаатай зүйлсийн талаар товч дурдвал. Америкчууд хамгийн ихээр кофе, вино, далайн хоол, парацетамол зэргийг хэрэглэж болдог эсэх талаар санаа зовдог бол Европчууд эсрэгээрээ кофе болон виноны хэрэглээндээ тийм ч их анхаарал хандуулдаггүй байна. Харин Мексик эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөж болох болохгүй талаар хамгийн их асуужээ.

Жирэмсэн байх хугацаандаа хамгийн их секс хийдэг бүсгүйчүүд бол Энэтхэгчүүд харин хоёрдугаарт Нигеричүүд оржээ. Үсэндээ чухал ач холбогдол өгдөг Бразил бүсгүйчүүд маань жирэмсэн байх хугацаандаа үсээ будуулж болох талаар хамгийн их лавласан бол Сингапур бүсгүйчүүд ихээр зайрмаг идэх нь сайн муу талаар хамгийн их санаа зовдог байна. Манай монгол бүсгүйчүүд юу гэж хайсан бол? Утаа эрүүл мэндэд хортой талаар уу? Аль эсвэл стресс үү? Магадгүй аль нэг нь байх.

Энэ олон орны бүсгүйчүүдийн хамгийн гол санаа зовж, хүсэж байсан нэг л зүйл бий энэ бол хайртаа үрээ эрүүл саруул, эсэн мэнд төрүүлэх явдал юм.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд