Хүүхдийн хүмүүжилд эцэг эх нь хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийн сэтгэлзүйн хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл нь аав ээжүүдийн хувьд өөр өөр байдаг. Хүмүүжил бол эцэг эхчүүдийн хувьд багийн тоглолт шаардсан зүйл бөгөөд тэд тус тусдаа өөр өөр зан чанаруудыг хүүхэддээ бүрдүүлж өгөхөд тусалдаг.

Ээжүүд бол аюулгүй байдлын үндэс
Хүүхэд төрснөөсөө эхлээд л ээжийнхээ хажууд тайван амгалан байдаг. Жишээ нь ээжтэйгээ байхад гадны хүнээс айхгүй ч ганцаараа тохиолдолд ээжийгээ нэхэж уйлна. Ээж нь ойр байгаа цагт хүүхэд аюулыг мэдрэхгүй. Тиймээс ээж бол хүүхдээ амар тайван байлгах хамгийн том үүрэг хүлээж байгаа хэрэг юм.

Ээжүүд бол сурган хүмүүжүүлэгч нар
Ээжүүд бол аавуудаас илүү хүүхэддээ шинэ зүйл сургаж байдаг. Хүүхдийн танин мэдэхүйн болон хэл ярианы хөгжил нь ээжүүдээс шууд хамааралтай. Ээжүүд хүүхэдтэйгээ ярих, ном уншиж өгөх, шинэ юмсыг тайлбарлах үүрэг хүлээдэг ба сургууль, цэцэрлэгийн өмнөх багш л гэсэн үг юм. Хэр их ээжүүд нь хүүхэдтэйгээ харилцаа үүсгэнэ төдий чинээ хүүхдийн суралцах чадвар нэмэгдэнэ.

Аавууд бол сэтгэл хөдлөлийн үлгэр жишээ
Аавууд ээжүүд шиг сурган хүмүүжүүлэгч нар биш. Гэхдээ хүүхэдтэйгээ тоглодог элдэв галзуу бөгөөд хөгжилтэй тоглоомууд нь хэрхэн сэтгэл хөдлөм болон айдастай мэдрэмжтэй зохицохыг сургаж байдаг. Тэдний сэтгэл хөдлөл нь ихэвчлэн аавуудыгаа дуриах нь элбэг.

Аавууд нийгэмшихэд нь сургадаг
Судалгаагаар аавууд нийгэмших, бусадтай зөв харилцахад чухал үүрэгтэй гэж үзжээ. Бусадтай эвтэй, эзэрхэг биш, өөдрөг аавууд хүүхэддээ маш зөв нийгэмших чадвар суулгаж өгдөг. Ингэснээр хүн болгоны хайрыг татсан хүүхэд болно.
Үргэлж ямар нэгэн жижиг том зүйлийг чадсаны дараа үнэлж магтаж байдаг аавууд хүүхэддээ өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг сэтгэлийг бий болгодог байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. jak[27.123.213.98]4 years өмнө

    bayarlalaa amjilt

Таны сонирхолд