Төрсний дараах үс уналт

Ихэнх шинэ ээжүүд маань төрсний дараа ихээр үс унах нь сандраад байх зүйл биш гэдгийг мэддэгүй байх. Тиймээс энэ талаар товчхон зөвлөгөө хүргэе.

Энэ нь эстриол дааврын түвшин буурснаас болдог. Бүрэн хэвийн бөгөөд бяцхан үрийн чинь анхны төрсөн өдөр гэхэд зүгээр болно. Зарим ээжүүд тэрнээс ч өмнө хэвийн байдалдаа ордог.

Хэрэв үс ихээр унах нь таныг зовоож байвал доорх зөвлөгөөг дагаарай:

1. Арчилгаа: Үс уналтыг шууд зогсоож чадахгүй ч гэлээ нэмэлт тэжээл өгөх шампунь/ангижруулагч хэрэглэхийг зөвлөж байна. Харин хүчтэй шампунь болон ангижруулагч хэрэглэх нь үс уналтыг нэмэгдүүлдэг.

2. Шинэ үс засалт: Энэ үед богино үс хамгийн тохиромжтой. Арчлахад амраас гадна үс их хэмжээгээр унаж таныг зовоохгүй.

3. Анхааруулга: Нялх хүүхдийн гар хөлний хуруунд үс орооцолдож цусыг нь боох, зүсэх, халдвар оруулах зэрэг ховор тохиолдол байдаг. Энэ үед эвтэйхэн үзүүрийг олж салгаж авах нэг бол хайчаар зөөлөн тасалж авах хэрэгтэй. Мөн ойр ойрхон хүүхдийнхээ өлгий, хувцас зэрэгт наалдсан үсийг шалгаж байгаарай.

Жич: Ихэнх ээжүүдэд хүүхэд төрсний дараах 4 дэх сараас эхлэн үс унах шинж тэмдэг илэрдэг бөгөөд хүүхдийн анхны төрсөн өдөр гэхэд хэвийн байдалдаа орсон байдаг. Хангалттай хугацаа өнгөрчөөд байхад үс чинь унах нь зогсохгүй бол өөр зүйлээс шалтгаалж байх магадлалтай тул эмчид хандаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд