Бяцхан vр тань бантангаас уйдаад хоолоо идэхгvй бна уу?

Хүүхдээ бор хоолонд оруулахдаа (4-6 сар) эхлээд бантан өгч эхлэх ба нэг халбагаар өгч аажимдаа дасгах маягаар хэмжээг нь ихэсгэж өгнө. Нэг хоолоо идэж дассаны дараа дараагийн төрлийн хоолыг идүүлнэ.Бяцхан үрс маань өдөр тутам бантан идээд уйдаж эхэлдэг. Хооллодог цагтаа хоолоо идэхгүй байх нь уйдсаны илрэл байж болно. Энэ үед нь ямар хоол өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл таньд маш энгийн, хурдан болдог мөн амттай жор өгье.

Орцонд маань дараах зүйлс орно.
10660856_789295964456142_1255923117_n
10660622_789296001122805_1017257305_n

Бүгдийг нь махны машинаар машиндаад эсвэл ногоо үрэгчинд үрсэн ч болно.

 

10578843_789295991122806_232448981_n
Хүүхдүүд хоолонд хийсэн ногоог ялгаад, идэхгүй үлдээчихээд.байдаг. Иймээс бөөрөнхий махандаа лууван болон сонгино татаад хийвэл амттай, бас нялх үрсэд маань амин дэм болно.

 

10592047_789295977789474_362743147_n
Татсан мах, үрсэн ногоотойгоо холиод амталгаагаараа давс, бага зэрэг ургамлын тос, ус, мөн махаа барьцалдуулах үүднээс бага зэрэг гурил нэмээд сайн холино.
Амталсан махаа шалгах үүднээс бөөрөнхийлөхөөсөө өмнө жаахныг хуурч байгаад амсаж үзэж болно.

 

20140830_153251
Гараа бага зэрэг тослоод махнаасаа жаахныг таслан авч бөөрөнхийлнө.

Ингээд бэлэн болсон махаа маш сайн халсан хайруулын тавганд хийж 2-3 мин орчим шарна. Дараа нь багахан хэмжээний ус хийж таглаад, усыг нь ширгэтэл 1-2 мин болгоно.
Ингээд таваглаад л болоо. Амархан хурдан болдог. Хүүхдүүд ч дуртай иддэг.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Анир[112.72.11.115]3 years өмнө

    Энэ жор таньд амархан мэддэг санагдсан уу? Тэгвэл өөр мэддэг жороо бусад шинэхэн ээжүүддээ хуваалцаарай. Баярлалаа

Таны сонирхолд