Хэрхэн хүнсний ногоогоо зөв хадгалах вэ?

Намар цаг дөхөөд бүсгүйчүүд маань их хэмжээний хүнсний ногоо хямд үнээр худалдан аваад өвөлжин идэх сонирхолтой байгаа байх. Харин хэрхэн шинээр нь удаан хугацаагаар хадгалах талаар товч зөвлөмжүүдийг орууллаа.
Эдгээр нь ямар нэг пластик уут ашиглахгүйгээр хадгалах аргууд юм.

Авакадо-Цаасан уутанд хийж тасалгааны хэмд хадгална. Нэг ширхэг алим хамт хийвэл бүрэн боловсроно.

Улаан манжин-Навчтай хэсгийг тайрч ногоон ишийг нь үлдээнэ. Задгай тусгаарлагч саванд хийж хөргөгчний ногоо хадгалах хэсэгт хийгээрэй.

Амтат чинжүү– Хуурай сэрүүн нөхцөлд угаалгүйгээр хураа чигээр нь хадгална. Чийгтэй газар амархан муудна.

Лууван Орой хэсгийг тайраад битүү бөгөөд чийгтэй орчинд хадгална. Хуурай газар хадгалж байгаа тохиолдолд долоо хоног бүр усанд хийж байх хэрэгтэй.

Өргөст хэмх Дулаан орчинд амархан муудна. Хөргөгчний доод хэсэгт саванд хийж чийгтэй алчуураар бүтээж болно.

Сармис Хуурай, сэрүүн, харанхуй газар хадгална.

Ногоон лооль
Өнгийг нь хэвэнд нь хадгалахыг хүсвэл сэрүүн орчинд нар тусах газраас хол байлга.

Улаан лооль
Тасалгааны хэмд хадгалах хэрэгтэй. Хөргөгчинд хадгалж болохгүй. Харин боловсруулалтын гүйцээхийн тулд дунд нь алим хийж болно. Улаан лоолийг хэт удаан хугацагаар хадгалах нь тохиромжгүй.

Төмс
Хөргөгчинд хийх нь төмсийг гэмтээж болно. Хуурай, харанхуй, сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Хадгалж буй хайрцагныхаа дээд хэсэгт алим хийвэл төмс маань үрслэхгүй.
18322wb78uo0ajpg

Жич: Ногоогоо торон шуудаатай нь хадгалах гэж байгаа бол шуудайгаа суллаж амьсгалах зай гарга.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. П.Хулан[202.70.46.221]2 years өмнө

    Yaj shuud nevtreh ve gej bodoj bna aa

  2. ot[103.26.193.37]3 years өмнө

    Ix xemjeegeer bairnii ailuud yaj xadgalax tuxai yu ch unshsangui. Xurgugchinduu xadgalax tuxai l golduu bxiin, ene n udur tutmiin xeregleenii nogoo l bagtana.ain Shuudai tums luuvan manjin avchuul yaxuu

Таны сонирхолд