Сайхан мэдээ: Энэрэл нигүүслийн ачаар эмнэлэгтэй боллоо

Хоёр жилийн өмнө мөрөөдөл байсан 3 давхар барилга өнөөдөр 6 давхар болон сүндэрлэжээ.  Та дуулсан байх энэ бол ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм. Гайхамшигт төслийг санаачлагч нь “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Ринбүүчи бөгөөд хөрөнгө мөнгийг сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн ачаар бүрдүүлсэн билээ . Мөн бүрэн дууссаны дараа Засгийн газарт улсын өмч болгон хүлээлгэн өгөх талаар мэдээллээ.

Эмнэлэг маань:

  • Нярайн эрчимт эмчилгээний 25 ортой тасаг /өрөө бүр дотроо 00, шүршүүртэй/
  • Хэвтэн эмчлүүлэгчдийн 50 тусгай ортой тасаг /өрөө бүр дотроо 00, шүршүүртэй
  • Гаднаас урилгаар ирэх эмчийн байрлах өрөө /14 эмчийн багтаамжтай/
  • Хөнгөвчлөх эмчилгээний хэсэг
  • Эмчилгээний дараах амрах өрөө
  • Цусны эмгэг, хавдар, зүрхний эмгэгтэй хүүхдүүд болон 3-5 жил хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд цогц эмчилгээ хийх зориулалттай тасгууд ажиллаж эхлэх юм.

Анх 4.1 тэрбумаар төсөвлөсөн боловч өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар хөрөнгө цугларч байгаа хэдий ч бүрэн дуусахад санхүүгийн тусламж одоо ч хэвээр байгаа аж. Тиймээс таныг ч гэсэн энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
image_donate

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. naraa[198.41.243.192]4 years өмнө

    yamai daa Buddiinhan buyantai uil hiij bgaa ni saihan bn

  2. Anonymous[27.115.186.10]4 years өмнө

    uneheer heregtei zuiliig hiij baigaa ene buyantai buuraldaa mash ih bayarlaj baina .Urt nasalj udaan jargaarai!

Таны сонирхолд