Чухал зөвлөгөө: Ногоо дарахдаа ямар цуу сонгох вэ?

Бидний мэдэх цагаан цуу, алимны цуу, виноны цуунууд маань өөртөө тодорхой хэмжээний цууны хүчил агуулсан байдаг.  Америк болон бусад улсад хүнсний аюулгүй байдлын үүднээс 5-6 % цууны хүчлийн агууламжтай шингэрүүлсэн цууг худалдаалдаг.  Харин бидний хуучны Орос цуу маань 70% -ын найрлагатай байдгийг санах хэрэгтэй. Тиймээс ногоо дарахдаа ашиглах цуугаа худалдан авахаасаа өмнө “Acidity” буюу хүчиллэг хэмжээг нь анзаарч аваарай.
tsuu_warning

Мэдээж хэт их хэмжээний цууны хүчил агуулсан хүнс маань хүний ходоод гэдсэнд аюултайг бид мэднэ. Харин хэт багадсан цууны хүчил агуулсан дарсан ногоо мөн эрүүл мэндэд эрсдэл дагуулна.  Үүний өмнө яагаад бид цууг ногоо дарахдаа ашигладаг вэ? Учир нь ногоог удаан хугацаагаар хадгалах явцад бактери үржихээс сэргийлж байгаа хэрэг юм.

4%-оос бага хүчиллэгийн хэмжээтэй цуу ашиглавал Ph хэмжээ ихсэж, хангалттай хүчиллэг орчин дутагдснаас бактери үржиж хоолны хордлогод орох аюултай. Ер нь 4.6 % дээш, 7% -аас ихгүй хүчилтэй цууг ашиглах нь аюулгүй байдаг.

Цууны төрлүүд

1.Цагаан цуу
Ихэвчлэн этилийн спирт аль эсвэл цэвэр лабраторийн аргаар гаргаж авсан цууны хүчлийн найрлагатай уусмал байдаг. Ямар нэгэн амтгүй, хоол болон салатанд шууд ашиглахад тохиромжгүй ч гэлээ ногоо дарахад хамгийн тохиромжтой.
heinz-vinegar

2.Алимны цуу
Алимны дарс, шүүснээс гаргаж авсан цуу бөгөөд амт нь зөөлөн байдаг. Салат хийхэд болон хоолны амталгаанд хамгийн тохиромжтой.
SPT-28032-1

3.Виноны цуу
Удаан дарсан улаан юм уу цагаан виноноос гаргаж авдаг. Герман болон Европын улсуудад их алдартай. Жимс, гүзээлзгэнэ, салса амтлахад хамгийн тохиромжтой.
0003068493111_500X500

4.Будааны цуу
Тунгалаг шаравтар өнгийн энэ цуу нь Японоос гаралтай. Будааны сахараас гаргаж авдаг бөгөөд сүший амтлахад ашигладаг.
ING-rice-vinegar_sql

Ер нь хүнсний аюулгүй байдлын үүднээс цэвэр цагаан цууг ногоо дарахад ашиглахыг зөвлөж байна. Давуу тал нь ногоо болон амтлагчныхаа амтыг бусад цуугаа бодвол давамгайлдаггүй, хүчиллэг чанар нь хамгийн найдвартай юм. Бүсгүйчүүддээ зөвлөхөд худалдан авахаасаа өмнө цууны хүчиллэг хувийг сайтар анзаарч, ашиглаж буй жорын цууны тун хэмжээг сайтар чухалчилж авч үзэхийг зөвлөж байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Отгон Дэлгэр[8.37.230.234]2 years өмнө

    Xanaas hudaldaj avah ve alimni tsuu

  2. boloroo[202.70.46.210]3 years өмнө

    70%-tai stuug ene jorond yaaj hiih yum be zaagaad uguuch

  3. нямаа[103.26.193.39]3 years өмнө

    халуун ногоотой чинжуу. яаж дарах бе дарж болдог юум болуу

  4. erdenechimeg[202.179.11.134]3 years өмнө

    70%-n oros tsuug 10 liter usand hiihed 7% boloh uu

  5. цуу[141.101.104.142]4 years өмнө

    цууний түүхийн талаар бас тэр үйлдвэрлэлийн талаар мэдээ бна уу админаа

  6. uuree[202.72.245.42]4 years өмнө

    heregtei medeelel bn neeree oros tsuug hereglehgui bh ni dr yum bn. bi kimchi hj uzie tgd set.dlee bichnee

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      kimchind tsuu orohgui shdeee martaj bolohgui. Nogoo darah kimchi darah 2 hoer oor hiimiin urval ashiglaj bgaamdaa. Kimchi bol dars pivo isgedeg shig isgeh buyu fregmentats ashiglaj bgaam. Nogooh n bol shuud l tsuunii huchileer hadgalchij bgaamda. kimchi bol davs sahar-aar huchil uusgedeg

  7. tseegii[202.55.191.76]4 years өмнө

    oros tsuu 70% gehed tsagaan tsuu dunguj 7% yum uu`

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      tsuu bolgonii savan deer heden huviin huchillegetei gedegn bgaa. 70% huchillegtei tsuu ene jorond ashiglaagui. 5% huchilegetei tsuu ashiglsan. Uksus buyu bidnii medeh oros tsagaan tsuu maani ihevchlen 70% tai bdag bolhoor ene jorond ashiglaval heterhii ihdene

  8. tseegii[202.55.191.76]4 years өмнө

    oros tsuu bolohgvi gesen vgvv

  9. organic mongolin onon[180.149.78.20]4 years өмнө

    Hi thanks goyo yostoi hereftei medeelel bna holbogdoyo ajlin sanaa bna hantarsan . 98113003 facebook id onon deriilaa write me abd leave your phone

  10. Tanai site[202.21.106.250]4 years өмнө

    tanai site goe shuu. Iim heregtei medeelel oruulj bgaarai

  11. Anujin[202.21.106.250]4 years өмнө

    Heregtei medeelel oruulsand tnx. Darsan nogoogoo ayulgui bolson esehee yaj medeh ve

  12. Busguichuul[202.21.106.250]4 years өмнө

    Estoi medmeer yum bnasht. Yamar tsuu ashiglahaaa buur medehgui bsan yum. tsuu bhgui davstai usaar daraad bsan osoltoi bhnee.

    • Админ[202.21.106.250]4 years өмнө
      Админ

      darsan nogoonuudiinhaa negiig zadlaad uusmaliinhan Ph hemjdeg gej duulsan. Yaj hemjeh argiin estoi medehguin bna

Таны сонирхолд