Мексик ресторанд өгдөг дарсан халуун ногоотой лууван, шарсан чипс, салсаа үнэхээр амттай гэлцдэг. Энэхүү гайхамшигт амттай халуун ногоотой дарсан лууван хийх аргыг орууллаа. Хүнсэндээ хачир болгон ашиглахаас гадна их хэмжээний халуун ногоотой учир ямар ч төрлийн хоолонд бага хэмжээгээр хэрэглэхэд хангалттай.
Орц
- 900 гр лууван, босоогоор нь 1/4 хэмжээтэй хэрчсэн байна. (Сүүл болон үзүүрийг нь тасалж, сайтар хальслаарай.)
- 5 ширхэг сармис арилгаад хэрчиж бэлдэнэ
- 1 1/2 аяга цагаан цуу (1 аяга =250мл, 5-6% хүчиллэгийн хэмжээтэй цуу ашиглана. Орос зарим уксус 70% байдаг шүү)
- 1 1/2 аяга ус (1 аяга =250мл)
- 10 ширхэг лаврын навч бүхлээрээ
- 8 чинжүүний үр(үрлэн перци)
- 1 1/2 цайны халбага давс
- 170 грам хатаасан ногоон чинжүү
Заавар
1. Шилтэй сав болон таглаагаа ууранд ариутгана. Халсан саваа гаргахдаа цэвэрхэн хавчуур ашиглаарай.
2. Том саванд ургамлын тос хийж халаагаад хэрчсэн сармисаа 2-3 минут хуурна. Галаа унтраагаад дараа нь болгоомжтой цагаан цуу болон чинжүүний үр ( хар перцний үр ), лаврын навч, давсаа хийнэ. Харин одоо хамгийн бага гал дээр үл ялиг халаах маягтай 5 минут байлгана. Одоо усаа хатаасан ногоон чинжүүтэйгээ(жижиглэж хэрчиж бэлдэнэ) хамт нэмээд ахиад 10 минут орчим зөөлөн гал дээр халаана.
3. За энэ процесс явагдаж байх үед хагас цайны халбага давстай буцалж буй усанд хэрчсэн луувангаа хийж 3 минут орчим буцалгана.
4. Харин одоо луувангаа шүүгчээр усыг нь сайтар шүүж аваад халуунаараа байгаа уусмалдаа хийнэ. 50 секунд орчим өндөр гал дээр бариад галаасаа холдуул.
5. Одоо ногоогоо савандаа багтахаар нь хийж уусмалаа савны амсараас 12 мм зай үлдээхээр хийж дүүргэнэ. 2 саванд багтаж байвал сармис болон лаврын навчаа тэнцүү хувааж хийгээрэй.
6. За удаан хугацаагаар хадгалах зориулттай дарахаар бол өргөст хэмх дардаг шигээ сайтар таглаад бөөрөөр нь татахаар буцалж буй усанд 10 орчим минут буцалгаад гаргана. Шилний таг дотогшоогоо хонхойсон байвал маш сайн. Тасалгааны хэмд хөргөх хэрэгтэй. Ингээд Мексик маягаар дарсан халуун ногоотой дарсан лууван маань бэлэн боллоо.
Таньд таалагдсан бол лайк шэйр хийхээ мартваа 😉
Сүүлд манай сайтад тавигдсан ногоо дарах жоронд орсон цагаан цууны талаар хүмүүс их асууж байгаатай холбоотой ямар цуу ашиглах талаар сануулга өгье. Ихэнх гадаад цууны хүчиллэг хэмжээ 5-6 % (Алимны цуу , виноны цуу, будааны цуу гэх мэт), мөн цэвэр цагаан цуу 4-7% тай байдаг харин хуучин орос цууны хүчиллэг 70% байдаг шүү
opoc 70% уусмалын цуу олдохгуй юмаа хеден % ийн цуу болох бе
♥★☆♡☎♨♀♠♤
Хийх үзэх гэсэн юм 1 1/2 аяга гэж байгааг сайн ойлгохгүй байна. /1 бүтэн 1/2 аяга/ /1-ээс 1/2 аяга/ гэж байга юм уу хэлээд өгөөч
1 buten ayga + hagas ayaga gesen ug
Админд баярлалаа, ЦАГ ҮЕ- ээ олсон ҮНЭТ зөвлөгөө байна. Найзууд маань НАМРЫН УРГАЦ- аа хураагаад ШУУДАЙ ЛУУВАН бэлэглэсэн юм, АМТ гэж янзтай энэ ЖОРоор ДАРШИЛж өвөл ГЭР БҮЛ, НАЙЗУУДаа дайлнаа, найзууддаа ИЛГЭЭЕ*
Tsagaan manjin darah arga zaaj uguuch humuusee
vinegariig udaan hugatsaatai bailgaj boldiin boluu ongoilgosonoos hoish her udaan heregledeg yum boloo ard zaawriig n oilgodguie
torloosoo hamaarna. Ern bol vinegar bol hunsiig udaan hadgalah zoriulalttai huchliin nairlagatai uusmal. Ern bol zov hadgalsan bol ongoilgosonii daraa udaan hguatsaagaar hadgalj bolno. Ter tusmaa white vinegar bol hamgiin uddag
Би сая гэртэй хийж үзлээ. Амт бол үнэн гайхамшигтай боллоо. Гоё мэдээлэл орлуулсан админд баярлалаа
zurgiin avaad manai facebook huudasruu yumuu mommy circle group deer oruulaad uguuch busad humuus harag :D
бас ногоон чинжүү нь халуун чинжүү юу амтат чинжүү юу?
haluun nogootoi chinjuu geh yumuu
1 1/2 аяга давс, бас цуу гэсэн нь 1 аяга+1/2 аяга гэсэн үг үү?
tiimee 1+1/2 gesen ug tehdee davs maani tsainii halbaga shuu !
tsainii halbaga n ali n yum bol kkkk hoolniih n ali n we oilgohguum