Өргөст хэмх дарах хамгийн шилдэг арга

Намар цаг ирж буй учир шинэхэн ургацын өргөст хэмх дарж өвлийн бэлтгэлээ хийх гэж буй ажилсаг ээжүүддээ зориулаад тун дажгүй жорыг орууллаа.

Өргөст хэмхээ хэрхэн сонгох вэ?

1. Кирби өргөст хэмх
IMG_4996
Амархан зөөлөрдөггүй хамгийн тохиромжтой өргөст хэмх.

2. Англи өргөст хэмх
longenglish-product2
Жигнэх явцад амархан зөөлөрдөг, нимгэн хальстай.

3. Перси өргөст хэмх
il_570xN.230589387
Зузаан хальстай, хэмжээ нь савлахад яг таардаг учир өнөөдрийн жоронд энэ төрлийн өргөст хэмхийг ашиглалаа.

Гол амтлагч
Гол амтлагчдын нэг ногоон гоньдийг ургамал хэлбэрээр нь ашиглахаас илүүтэй гоньдны үр илүү тохиромжтой.
а. Ногоон гоньд цэцэглэсэн байдал б. Ногоон гоньдны үр
а. Ногоон гоньд цэцэглэсэн байдал б. Ногоон гоньдны үр
Бусад амтлагчдын хувьд бол хэрчсэн сармис болон улаан чинжүүний үүрмэг, хар перцний үр болон бусад халуун ногоотой амлагчуудыг хүссэнээрээ ашиглаж болно.
52058627fb04d66faa001f3a._w.540_s.fit_

Өргөст хэмхээ дарахад ашиглах уусмалын хувьд цагаан цуу буюу уксус (5-6 % хүчиллэгтэй) мөн давстай усны холимог байх юм. Та цагаан цууны оронд цагаан виноны цуу, алимны цуу зэрэг хүссэн цуугаа хэрэглэж болно шүү.

Орц

(2 ширхэг шилэн сав ашиглана)

Заавар
1.Шил болон саваа ариутгана. Жигнүүр дээр ууранд ариутгах нь хамгийн тохиромжтой.
ariutgah

2.Өргөст хэмхээ угааж хатаана. Харин хоёр талын оройг нь сайтар тасалж авах хэрэгтэй. Өөртөө энзим хэмээх фермент агуулдаг учраас дарсан өргөст хэмхийг тань зөөлрүүлж, хэлбэргүй болгох талтай. Мөн муудсан, зүсэгдсэн, гэмтсэн хэсгийг арилгаарай. Эдгээр нь хадгалах явцад тунадас үүсгэх муу талтай. Мөн та бүхлээр нь биш босоогоор нь хоёр хэсэгт хуваах юмуу жижиглэж болно шүү.
520586e0fb04d66fea002042._w.540_s.fit_

3.Бэлдсэн амтлагчаа тэнцүү хоёр хувааж ариутгасан 2 савандаа хийнэ.
520586cefb04d67022002332._w.540_s.fit_

4.Өргөст хэмхээ аль болох шигүү бие биенээ шахаж гэмтээхээргүй савлаарай.
5205869afb04d66f63002511._w.540_s.fit_

5. Цуу болон давсны уусмалаа халуун ширмэн дээр буцалтал нь халаана. Үүний дараа өргөст хэмхтэй саван дээрээ хийх бөгөөд савны орой хэсгээс 12 мм зайтай байх ёстой.
520586f2fb04d66f830025da._w.540_s.fit_

6.Харин одоо алчуур дээр зөөлөн цохиж хийг нь хөөнө. Үүний дараа сайтар таглаарай. (Хазгай тагласан эсэхээ сайн шалгах хэрэгтэй)
520586cffb04d66fb30025dc._w.540_s.fit_

7. Удаан хадгалах үүднээс шилтэй өргөст хэмхээ буцалж буй устай саванд хийж 5 мин буцалгана. Цагаа сайн хараад хугацаа болвол шууд гаргаарай. Хэтэрхий их буцалвал өргөст хэмх маань зөөлөрч мөн өнгөө алддаг. Үүний дараа таглаа нь доошоогоо хонхойсон байвал маш сайн даржээ гэсэн үг. Үгүй бол хөргөгчинд хадгалж түрүүлж идээрэй. Бүх зүйл жамаараа сайн болсон бол та дарсан өргөст хэмхээ тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалж хүнсэндээ хэрэглэх боломжтой.
520586adfb04d66fda0024a0._w.540_s.fit_

Жич: Гоньдны үр олдохгүй бол хар перцний үр, гичийн үрээр орлуулж болно.
recipe-12352

Сүүлд манай сайтад тавигдсан ногоо дарах жоронд орсон цагаан цууны талаар хүмүүс их асууж байгаатай холбоотой ямар цуу ашиглах талаар сануулга өгье. Ихэнх гадаад цууны хүчиллэг хэмжээ 5-6 % (Алимны цуу , виноны цуу, будааны цуу гэх мэт), мөн цэвэр цагаан цуу 4-7% тай байдаг харин хуучин орос цууны хүчиллэг 70% байдаг шүү
tsuu_warning

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. зочин[27.123.214.110]8 months өмнө

    Улаан манжин дарах арга байн уу

  2. lhagwa[27.123.214.126]2 years өмнө

    Zvgeerl ym bna

  3. зочин[202.126.91.151]2 years өмнө

    Хүрэн манжин нь хүний биеэнд маш сайн хүнсний ногоо билээ . Мөн өөрийн даршлах аргаа хуваалцая Энэ салат маягаар даршлах арга юм Хүрэн манжинг үрж бэлтгэнэ. Хүрэн манжин-3 кг бөөрөнхий сонгино-1кг У тос-0,5 мл Нунтэг хар перец-өөрийн хүссэн хэмжээгээр хийж болно давс-20гр элсэн чихэр-10гр Уксус-10 мл байна хийх аргачлал ширмэн ёроолтой саванд тосоо хийж халаана. Халсан тосондоо сонгиноо хийж сайиар хутгаад хүрэн манжингаа хийж хутгахад өөрийнхөн шүүс гарна энэхүү шүүсэнд нь зөөлөн галаар таглаад 10 минут хиртээ жигнэж болгоно. Амтыг арай зөөлөн болгоё гэвэл 0,5 кг орчим хүрэн байцааг нарийн хэрчиж хамтатан жигнэж болно. Амтлагчуудыг ногоогоо жигнэж болгосны дараа хийж 10 минут таглаад дараа нь ариутгасан шилэндээ тагийг нь сул тавиад жигнүүрт 10 минут жигнэнэ. Дараа нь тагийг сайн чангалаад доош харуулан тавина. Ийнхүү бэлэн болсон салатыг будаа , талх зэрэгт хольж болгон шууд хэрэглэж болохоос гадна удаан хугацаагаар хадгалан хэрэглэж болдог давуу талтай . Баярлалаа амжилт хүсье

  4. зочин[202.126.91.151]2 years өмнө

    өөрийн ногоо даршлах аргаасаа хуваалцая өргөст хэмх даршлахдаа цууны хэмжээг аль болох бага зөөлөн байх талыг баримтлах хэрэгтээ учир нь үйлдвэрлэлийн зориулалтаар биш ахуйдаа болон өөрсдөө хэрэглэх гэж байгаа тул хүчиллэг нь аль бага байх нь зүгээр шүү дээ . 1 л уусмал бэлтгэхэд давс -50гр сахар-25 гр 70% уксус-15 мл байхад болно. Энэ уусмалаар 500мл тай 5 шил өргөст хэмж дарна . Хамгийн гол нь шилээ маш сайн цэвэрлэж элдэв хаяг цааснаас салгаж угааж ариутгаарай . Бэлтгэж авсан өргөст хэмхээ нарны тусгалгүй газар дараа жилийн хавар хүртэл хадгалахад хэвийн байх болно . Таньд ажжилт хүсье

  5. Enhtsetseg Batbanzragch[203.91.117.8]2 years өмнө

    таны зөвлөгөөг дагаад хийгээд үзье. баярлалаа.

  6. muujig[103.26.195.18]2 years өмнө

    Darsan ogurtsii hedii hugatsaanii idehed tohiromjtoi bloh ve?

  7. uugii[202.70.46.227]2 years өмнө

    Minii darsan ogurtsii neg l blj ogohguima Ogurtsii gereer darj ogdog hun bdagn blow uu hariulj tuslaach

  8. Khorolbadam Khaidav[112.72.13.254]3 years өмнө

    10 litr uusmaliin ortsiig bicheed uguuch. oros tsuutai.

  9. horolbadam[112.72.13.254]3 years өмнө

    sahar uusmald ni hiideggui yum uu

  10. баярцэцэг[112.72.11.134]3 years өмнө

    Mash saikan zuwlguu bn yag yamar tsyyg l vzmeer bn zyrgiig ni oryylaj xaana zardaggiig xelj bolok yy

  11. glkhamaa-17@yahoo.com[202.179.11.134]3 years өмнө

    Bayrallaa vnetei zowologoo bna

  12. Dalkh Tsetsegmaa[150.129.143.206]3 years өмнө

    би ногоо даралгүй удсан учир зарим зүйлээ мартсан байлаа үнэтэй зөвлөлгөө бичиж үлдээсэнд баярлаж байна . амжилт хүсье

  13. bandi.nyamaa[112.72.13.11]3 years өмнө

    Saihn zubulguu ugsund bayarlalaaa

  14. Odko[173.245.62.95]3 years өмнө

    Uneheer goy zowlogooo ogsn bayrlalaaa

  15. Zochin[182.160.41.138]4 years өмнө

    Zevelgee. Egsend talarhala

  16. Od[150.129.143.213]4 years өмнө

    hi huren manjin darah arga bn uu

  17. Anonymous[150.129.143.213]4 years өмнө

    hi huren manjin tarah arga bgaa yu

  18. cobra[103.23.51.1]4 years өмнө

    bi anh udaagaa hiij uzej baina 5 minut jignej gargaad harsan chini tag ni ovoichihson baina lee ene yuu l boldog boloo bas hed honuulj baij ideh ve

  19. байгал[182.160.39.159]4 years өмнө

    алимны цуу хаагуур зарагддаг вэ

  20. Puji[203.169.53.21]4 years өмнө

    Ih heregtei saikhan zoblogoo bn. Ene argaar darah bolnoo. Daraa ni ulaan looli darah arga baival oruulaach admin aa

  21. uyanga[182.160.0.131]4 years өмнө

    haluunaar ni hiihiimuu'

  22. ганхүү[103.10.23.40]4 years өмнө

    алимны цуу 5 хувь байгаа учир шууд дарах шил рүүгээ хийх юм уу

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      Цуу болон давсны уусмалаа халуун ширмэн дээр буцалтал нь халаасны дараа шилрүүгээ хийнэ

  23. Anonymous[103.26.193.13]4 years өмнө

    ийм сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Өрх бүр ногоогоо дараад сурчихвал харь улсуудаас муудсан чанаргүй ногооны нөөш зөөхгүй болнодоо.

  24. enkhmaa[182.160.44.11]4 years өмнө

    4sh sarmis gdg n 4 hums sarmis yumuu 4 buurunhii sarmis yumuu oigodguiee :)

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      4 hums sarmis hehe. 4 buhel sarmis hiivel ogortsiinoosoo ih bolchiisht :P

  25. үёх[49.156.0.11]4 years өмнө

    Нэг аяга цагаан цуу гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аймаар юм болохгүй юу. Эсвэл буцалгахаар хүчилллэг нь байхгүй болчихдог юм уу

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      ern nogoo darahad us bolon tsuunii haritsaag yag ijil hiideg. Butsalgahaar bagasahaas gadna shingen uusmal maani bugd orohgui ch baij bolno. Savniihaa amsaraas 12mm zai hurtel duurged l boloo.

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      Mun alimnii tsuu bolon busad salad amtlagch tsuugaar orluulj bolno. Alimnii tsuunnii huchilleg chanar n 5-6 % bdiin bna. Harin tsagaan tsuuniih 4-7 bdiim bna. Oros tsuu harin 70% tai bdag tegeheer oros tsuu ashiglahaar bol 10 dahin baga hiine gesen ug. Hudaldaj avahdaa Acid % -n sain harj avaarai. Ene jor deer bol 5-7 % huchillegtei bol bolno

    • Админ[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      Mun 7-9 shil ogortsii darahad 6 ayaga vinegar ordog tegeheer 2 shilend 1 ayga gedegn yagl bgaam l da. Tehdee ta ali boloh huchilleg chanar bagatai tsuu ashiglaj bolno shu

  26. busgui[202.179.26.216]4 years өмнө

    goyo zaavarchilgaa bna bayarllaa

Таны сонирхолд