Манай хүүхэд өдөрт хэтэрхий олон хүндрэх юм?

Асуултанд хариулав

Muugii: Hi tanaih физилогийн цицага алдалтын талаар судлаад бичээд ugch tus bolooch. My hvv 5 sartai tursun tsagaasaa ustai shingen udriin olon baadag zarimdaa tsusan sudal garna.emch nar toohgvi bna. Ybaagvi emch emneleg alga. Svvld neg emch физилогийн цицага алдалт гэсэн онош тавьсан. Huhunduu sain jingee sain nemdeg sergelen tsoboo bdag. Gantshan udurt olon udaa ustai shingen baadag.

Ихэнх гэр бүлүүд хүүхдээ төрснөөс нь эхлээд өтгөнөө гадагшлуулж байгаа тоо хэмжээ, өтгөн шингэнд нь санаа зовдог. Хүүхэд бүрийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нь өөр өөр байдаг учир яг тогтсон тоо хэмжээ гэж байдаггүй. Зарим нь өдөрт 7-8 баадаг бол зарим нь 5-7 хоногт зөвхөн нэг баах жишээний.

Эхний 6 сар таны хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн их байдгаас гадна эхийн сүүгээр хооллодог учир шингэн бөгөөд ойр ойрхон баах талтай. Харин түүнээс хойш идэж буй хоол хүнсний онцлогоос хамааран хэмнэл нь өөрчлөгдөнө. Тиймээс та тоо хэмжээнд нь санаа зовох хэрэггүй.

My hvv 5 sartai tursun tsagaasaa ustai shingen udriin olon baadag zarimdaa tsusan sudal garna.

Хүүхдийн бөгсний амсар орчмын хялгасан судас урагдаж гэмдсэнээс болоод шинэвтэр улаан өнгийн цусан судал заримдаа гарч болно. Энэ нь айх хэрэггүй хэвийн гэсэн үг. Харин өтгөн, тод хар судал байвал энэ нь хоол боловсруулах эрхтний хавид цус алдаж, доошлохдоо өнгөн харласан байж болзошгүй гэсэн үг юм. Харин шохойн цагаа өнгөтэй өтгөн гарвал энэ нь элэг сайн ажиллахгүй байгаагийнх. Эдгээр тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн элдэв эмийн бодис болон будагч бодистой идэж уусан зүйлээс болж өнгө нь хувирсан байж болох юм.

Хүүхдийг өвчний улмаас шингэн алдаж буй эсэхийг хэрхэн ялгах вэ?
Хэт ихээр гүйлгэх, халуурах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг зовиурууд давхар илэрвэл хэвийн бус өчтэй байна гэсэн үг юм.

Гүйлгэлт юунаас болж үүсдэг вэ?

  • Вирус, бактери, паразитийн халдвар
  • Хоолны хордлого
  • Нарших болон, тархи хөдлөх
  • Гэдсээр даарах
  • Хоолны харшил

Мөн та манайд нийтлэгдсэн доорх нийтлэлийг уншаад үзэхийг зөвлөж байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. гэрэлээээээээ[202.126.91.97]3 years өмнө

    сайн байна уу манай хүү 6 сар хүрч байгаа арай бор хоолонд ороогүй тэгээд сүүлийн бараг 3н 7 хоног орчим 2 өдөр болж байж баагаад байх юм. тэгээд тосч баасны дараа яг хошногоны амсараа тойроод хатуу байгаад байх юм.. дан хөхөөр хөхөндөө цадаж байгаа гэж бодож байна.. шээс хэвийн цадахгүй байж магад гээд ойрхон хөхүүлэх гэхээр хөхөхгүй байдаг тэгээд цаг гаран эсвэл 2 цаг болоод хөхүүлэхээр зүгэрэ хөхдөг болохоор гайгүй цадаж байгаа гэж бодож байна.. миний асуух гэсэн зүйл бол 2 өдөр болоод баагаад байна тэгээд бөгсний амсар хэсгээр хатуурчихсан.. дарж үзэхэд зоьиургүй баас нь хатсан юм байхгүй баахдаа бас зовиургүй байгаа зөвлөгөө өгнө үү ижил зүйл тохиолдож байсан ээжүүд байвал

  2. Админ[108.162.215.122]4 years өмнө
    Админ

    Heregtei

  3. Anonymous[112.72.13.229]4 years өмнө

    гүрвэлзэх

Таны сонирхолд