Эмчийн зөвлөгөө:Таны хүүхэд гүйлгээд байна уу?

left_imageЧингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн түргэний эмч нартай ярилцаж, гадуур бага насны хүүхдэд ихээр тохиолдож байгаа гэдэсний элдэв өвчинтэй холбоотой заавар зөвлөгөө авлаа.

Сүүлийн үед бага насны хүүхдийн ходоод гэдэсний замын элдэв халдварт өвчин ихээр илрээд байх шиг. Энэ үнэн үү ?
Угаасаа зун цагт гэдэсний элдэв халдварт өвчин ихэсдэг. Хүнд хэлбэрийн цусан суулга байна уу? Аль эсвэл хөнгөн хэлбэрийн Гастроэнтерит буюу гэдэсний суулгалт өвчин байна уу? гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлж заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хүүхэд суулгалт өгөхөөс гадна халуурч, хоолны дуршил эрс багасч, өтгөн нь цусан судалтай байх юм бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Удаан хугацаагаар хүүхэд гүйлгэх нь хүүхдэд аюултай юу?
Хугацаа гэхээсээ илүү хүүхдийн шингэн алдалт хэр их байна гэдгээс болно л доо. Ер нь бол нас бага мөртлөө өдөрт гүйлгэх тоо хэмжээ нь их байвал тэр хэмжээгээрээ хурдан шингэн алддаг. Мөн их хэмжээгээр бөөлжвөл шингэний дутагдалд хурдан орох талтай. Тиймээс эцэг эхчүүд алдагдсан шингэнийг зөв нөхөх нь маш чухал.

Хүүхэд өдөрт 3-аас дээш баах ба баас нь усархаг, цусархаг болж мөн бөөлжиж байгааг суулгалт гэж ойлгож болно.
Харин хэт удаан хугацаагаар суулгаж шингэний дутагдалд орсон бол яаралтай хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй.

Тэгвэл хэрхэн шингэнийг нөхөх талаар зөвлөгөө өгөөч?
Манайхны мэддэг гэрийн аргаар найруулдаг хоросол бий дээ давс сахарын найрлагатай буцалсан ус. Тэр бол тийм үр дүнтэй биш. Харин хүүхдийн оралит болон томана гээд хоросолууд байгаа тэдгээрийг суулгалт хооронд бөөлжилт хооронд бага багаар өгөх хэрэгтэй. Хоросол уулгасны дараагаар хүүхэд бөөлжиж гаргахгүй, баас нь шингэрэхгүй байвал хүссэн хэмжээгээр нь өгч болно. Харин бөөлжилт болон суулгалтын тоо улам ихсээд байвал нэг дор өгч байгаа хэмжээгээ багасгах хэрэгтэй.

Хоёроос доош насны хүүхдүүдэд гүйлгэх тоолонд дунджаар 50-100 мл, хоёроос дээш насныханд 100-200 мл шингэн уулгаарай.

Баярлалаа. Шингэн нөхөхөөс гадна ямар эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай вэ?
Удаан хугацаагаар хүүхэд суулгах юм уу, антибиотикийн удаан хугацааны хэрэглээний дараа ходоод гэдэсний хэрэгцээтэй бактериуд үхэж суулгалт үргэлжлэх хандлагатай байдаг. Энэ үед нь шингэн нөхөхөөс гадна зөв бактериудын нөхөж өгөх хэрэгтэй. Жишээ нь линекс бол сүү хүчлийн бактери өөртөө агуулж,микрофлоруудын хэвийн тэнцвэрт байдлыг хангадаг. Зарим ээжүүд 2 өдөр линекс өгөөд зүгээр болохгүй байна гээд сандардаг энэ буруу. Хүүхдийг хэвийн болтол нь эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх хэрэгтэй. Харин суулгалтыг шууд зогсоох үйлчилгээтэй
Хүчтэй эм бэлдмэлүүдийг хэрэглэхээс татгалзаарай. Үүнээс болж хүүхэд түгжирч болно шүү дээ.

Өвчтэй байх хугацаандаа хүүхэд хоолонд их дургүй болсон үед яах вэ?
Ер нь бол өгдөг хоолыг нь өгч болно. Хоол идэхгүй байвал зутан шөл, бантан, будааны шүүсийг бага багаар өгөөд байх хэрэгтэй.

Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Зуны цагт хүмүүс хөдөө гадаа, гол устай газар ихээр аялж амарч байна. Тиймээс хэрэглэж буй хоол хүнснийхээ ариун цэврийн байдлыг сайтар хангаж, нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар өвчин дамжихаас сэргийлэх хэрэгтэй. Мөн ахуйн ариун цэврийн дэглэмийг хүүхэд эрүүл болсноос хойш сайтар хангаж байхыг зөвлөж байна.

За тэгээд эцэг эхчүүддээ юу гэж захих вэ?
Гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдийнхээ шингэнийг сайтар нөхөөрэй мөн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эм бэлдмэлээ авч хэрэглээрэй. Дур мэдэн хүчтэй эм бэлдмэлийг хэрэглэвэл эрсдэл дагуулна шүү гэж захья.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Б. Энхчимэг[202.70.46.222]2 years өмнө

    Эмгүүгээр яааж зүгээр болгохуу эм уух дургүймаа 2хоног юм идэхгүй бна шар өнгөтэй буюу шингэхэн өхийн яаавал зүгээр болгохуу

  2. bilguun[202.21.106.108]2 years өмнө

    emchin bichej ogson em oldohgui bna xooruulsen suu ogj bolhu

  3. anani[112.72.13.193]4 years өмнө

    hi hed honog haniad hvred bolj baiga em ugad edgeregvi baiga yaj edgereh em uh shardlagagvi baihig hvsch baiga zowolgo ogoch

  4. oyun[112.72.11.113]4 years өмнө

    mlnll ach huu 2.nas 9 sartai udurt 3 udaa baadag.hool sain iddeg bid hooloo sain shingeej bn gej boddog buruu yum bolov u.baas ni zugeer heviin baadag.ene emgeg uu.neg emch ene bol bulchirhain turliin uvchin bj magad gesen.iim olon baah esgui gesen.zuvluguu ugnu uu

  5. dadka[124.158.76.29]4 years өмнө

    thanks

  6. Muugii[103.26.193.22]4 years өмнө

    Hi tanaih физилогийн цицага алдалтын талаар судлаад бичээд ugch tus bolooch. My hvv 5 sartai tursun tsagaasaa ustai shingen udriin olon baadag zarimdaa tsusan sudal garna.emch nar toohgvi bna. Ybaagvi emch emneleg alga. Svvld neg emch физилогийн цицага алдалт гэсэн онош тавьсан. Huhunduu sain jingee sain nemdeg sergelen tsoboo bdag. Gantshan udurt olon udaa ustai shingen baadag.

  7. Anonymous[103.26.193.19]4 years өмнө

    Hi tanaih физилогийн цицага алдалтын талаар судлаад бичээд ugch tus bolooch. My hvv 5 sartai tursun tsagaasaa ustai shingen udriin olon baadag zarimdaa tsusan sudal garna.emch nar toohgvi bna. Ybaagvi emch emneleg alga. Svvld neg emch физилогийн цицага алдалт гэсэн онош тавьсан. Huhunduu sain jingee sain nemdeg sergelen tsoboo bdag. Gantshan udurt olon udaa ustai shingen baadag.

Таны сонирхолд