11 өдөр ойд амьд гарсан 3 настай охин

3 настай Катарина Чикитова хэмээх нэртэй бяцхан охин 11 өдрийн турш Оросын зэрлэг ойд жимс түүж идэн, голын уснаас ууж хамт явсан үнэнч нохойн тусламжтай аврагдаж чаджээ.

Хуучин Якутын Олом хэмээх тосгоноос 6 сарын 29 ний өдөр аавынхаа араас ганцаар явсаар төөрсөн байна. Түүний ээж 4 өдрийн дараа л аавыг нь эргэн ирэх үед хамт яваагүйг нь олж мэджээ.

Эрлийнхэн нисдэг тэргээр хайсан боловч охин шөнийн цагаар өндөр өвсөн дунд унтаж байсан тул олдоход бэрхшээлтэй байв. Мөн шөнө орчны хэм 6 градусаар буурч байсан болохоор түүнийг осгож үхэхгүй байгаа гэдэгт эрлийнхэн итгэлтэй байлаа. Арав хоног өнгөрсний дараа түүний эцэг эх амьд олдоно гэсэн найдвар тасарч байсан хүнд үед түүний хамт явсан нохой гэртээ эргэн ирснээр жаахан үлдсэн найдвар тэдний сэтгэлд үгүй болов. Учир нь нохойтойгоо хамт байгаа цагт амьд үлдэх магадлал арай илүү байсан гэж тэд итгэж байсан юм.

Гэвч үнэнч нохой өөрийн явсан мөрөөр эрлийнхнийг хөтөлж охин дээр авчирсан байна. Азтай зоригтой охин араатан амьтан, баавгайтай ойгоос хөл нүцгэн амьд олджээ. Хөл нь шалбарч, шумууланд хазуулсанаас бусдаар эв эрүүл сав саруул байлаа. Тэрээр яаж айж, өлсөж байсныг та төсөөлдөө? Үнэхээр азтай охин, азтай аав ээж байна даа.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. naraa[198.41.243.192]4 years өмнө

    Aztai ohin bn daaa! Huurhii mini amidrahiin tuluu yaj uuriiguu tejeej yavsan bol doo!

  2. zorigoo[86.25.45.95]4 years өмнө

    Evii evii arga ugui l aaviin ohin bna daa. Aaviigaa dagaad

Таны сонирхолд