Ширээн дээр орхисон ширхэг тамхи нялх үрийг чинь хорлоно

Гэр бүлийн хэдэн найзууд манайд өдрийг өнгөрөхөөр саяхан баригдсан зуслангийн байшинд уригдан ирлээ. Эрчүүд ч бөөнөөрөө гадагшаа гарч тамхилахаар боллоо.

Цугласан эхнэрүүд дундаас нэг нь “Би хүүхдийнхээ хажууд хэнийг ч  тамхи татуулдаггүй ” гэж өөртөө итгэлтэй нь аргагүй дуугарлаа.  Ингэж суух зуур төд удалгүй тамхиа татаж дууссан залуус орж ирэв. Нэг залуу хаалгаар орж ирээд л  ширээн дээр хайрцагтай тамхиа чулуудлаа.
Үүнийг харсан нэг ойтой хүү нь аавынхаа барьж байсан хайрцганд юу байгааг сонирхон ширээний зүг хурдтай мөлхөн дөхөж очоод, гараа сунган тамхитай хайрцгийг бариад авлаа. Яг энэ үед ээж нь очиж  дүүрэн янжууртай тамхины хайрцгийг гараас нь салгаж авав. 

За яг энэ тохиолдолд ээж нь өөр тийш харан хүүхдээ анзааралгүй орхиж, тэр олон янжуураас нэгийг нь тэр хүү амандаа хийсэн бол ямар гамшиг нүүрлэх байсныг та мэдэх үү.
Та магадгүй өдөр бүр тамхи татдаг. Тиймээс сүртэй биш зүгээр л нэг тамхины ургамал аманд нь ороход яав л гэж дээ би өдөрт хайрцгийг татаад зүгээр л байдаг гэж эндүүрч болох юм.  Нэг ширхэг тамхины янжуурт 9-30 мг никотин агуулагддаг (төрлөөсөө хамаараад).  Харин татах явцад зөвхөн 0.5 – 1 мг тамхи л цусанд ордог байна. Эсрэгээрээ тамхины навч ходоодонд орвол маш хортой бөгөөд 10 ширхэг тамхи татсантай адил хордоно.
0-6 насны хүүхэд нэгхэн ширхэг янжуур залгихад хангалттай хүндээр өвдөх бөгөөд 4- ширхэгийг идэхэд үхэлд хүргэх аюултай.

Никотины хордлогод орсон хүүхэд амнаас шүлс ихээр ялгарч, хөлөрч, бөөлжиж, толгойгоор нь өвдөж, дотор нь муухай оргиж бүүр илүү хүндэрвэл ухаан алддаг.

Та ийм тохиолдолд хордлогын төв аль эсвэл хүүхдийн түргэн рүү утасдаж тусламж дуудах хэрэгтэй. Цаг алдаж огт болохгүй.

Гэрт буй тамхи, бохин тамхи, эм болон витамин, хуруу зай, угаалгын бодисууд, гоо сайхны хэрэглэлээ хүүхэд хүрэхгүй газар байлгахыг та заавал санаж яваарай.
 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. molor erdene[108.162.254.23]3 years өмнө

    Unehheer unen gej bodoj bna huuhed lbol huuhed shuu dee horvoogiin huurhun alag urs negl udur neghen shaltgaanii ulmaas ingej baih gej

Таны сонирхолд