Рентген туяаны шинжилгээ урагт хортой юу?

Жирэмсэн эмэгтэйд рентген зураг авахуулах нь хортой гэж та дуулж байсан байх. Энэ үнэн ч гэлээ эхийн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар уг шинжилгээг хийлгэх нь зөв. Гэхдээ зөв хяналтан доор, хэвийн ажиллагаатай шинэ төхөөрөмж дээр, хэвлийн хамгаалалт ашиглах хэрэгтэй байдаг. Учир нь бага хэмжээний нэг удаагийн рентген туяанаас гарах цацраг нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж, гаж хөгжил, эсвэл хожуу илрэх хорт хавдар үүсгэх шалтгаан ч болох магадлалтай байдаг байна.

Америкийн “Academy of Family Physician” нэртэй эмч нарын академиас мэдээллэх дээ рентген туяаны шинжилгээ нь хэд хэдэн ноцтой эрүүл мэндийн онош тодорхойлоход хэрэгтэй байдаг ч гэлээ хортой нөлөө үзүүлэх эрсдэл нь мөн адил гэжээ.

Бүх рентген туяаны шинжилгээ урагт хортой юу?
Хөл , гарын болон шүдний зураг авахуулахад хэвлий хэсэг өртдөггүй учир аюулгүй. Харин цээж, бөөр нуруу, гэдэс орчмын зураг авахуулахад урагт их, бага нөлөө үзүүлэх өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс таны эмч өөрийг тань жирэмсэн гэдгийг мэдэж байх нь чухал.

Гадаад улс орны жишгээр рентген туяаны шинжилгээг зөвхөн өвчтэй эхчүүдэд зайлшгүй шаардлагатай үед хийдэг бөгөөд зарим үед хэт авианы төхөөрөмжөөр орлуулан оношилдог байна . Харин хойшлуулж болох боломжтой бол төрсний дараа хийдэг. Харин манай улсын нэг дутагдал нь бүх жирэмсэн эхчүүд эмчийн хяналтанд орохдоо цээжний зураг авахуулдаг. Бүүр ямар ч цацрагийн зориулалтын хамгаалалт зүүхгүйгээр шүү… Харин энэ нь эхийн биеийн байдлаас шалтгаалсан бус шууд л бүгдийг хамарсан байдалтай. Мөн эмч нарын зүгээс цацрагийн хор нөлөө түүнээс гарах эрсдэл, цацрагийн тун хэмжээг огт дурддаггүй.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал NTV телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа “Жирэмсний эхний үед бүх төрлийн шинжилгээ хийлгэх ёстой гэж олон улсын стандартад заасан. Бид түүгээр л явж байна.” гэжээ.

Ийм тогтолцоо зөв үү?

Хэн ч гэсэн ийм модон, шинжлэх ухаан ч бус, болхи зүйлийг буруу гэж хэлнэ. Тиймээс мэргэжлийн байгууллага, хариуцсан яам, засгийн газраас уг асуудалд нухацтай хандаж , шинэчлэл хийх хэрэгтэй. Үүнийг бид шаардах ч эрхтэй.

Харин хэд хэдэн эхчүүд энэ талаарх гомдол хүсэлтээ гаргасан талаар нийтлэл саяхан Гого.мн дээр нийтлэгдсэн байна лээ. Та сонирхвол энд дарж уншаарай.

Хөөрхий том гэдэстэй эхчүүд өглөөгүүр унаатай унаагүй яаран хяналтандаа орох гэж ирцгээнэ. Дараа нь хана налж зогсоод өчнөөн цагаар оочерлоно. Нэг өдөр хангалтгүй бүүр 3 өдрийн турш ядартлаа яваад сүүлд нь олигтой зөвлөгөө ч авч чадалгүй хэд хэдэн удаа хортой цацрагаар шаруулаад л ирдэг. Энэ одоо тус биш ус биз дээ… Нуухыг нь авах гэж байгаад нүдий нь сохолно гэгчээр Удвал сайдаа энэ нэг бүдүүлэг тогтолцоогоо солиоч ээ. Та ч гэсэн эмэгтэй хүн мөн биз дээ.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд