Жүжигчин Ундармаа “Одоо ингээд харахад сайхан байна”

Өнгөрсөн баасан гариг буюу 8 сарын 1-нд МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан сайн үйлс болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг шинэчлэн, засаж сайжрууулсан ажлын нээлт болжээ. Засаж шинэчлэх ажилд ойролцоогоор 78.5 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд үүнд олон хүний хандив туслалцаа орсныг дурдах хэрэгтэй болов уу.

Уг нээлтийн ажиллагааны үеэр жүжигчин Г.Ундармаа “Би өнгөрсөн жил энэ хүлээлгийн танхимаар үйлчлүүлж байсан. Тэр үед тухгүй байсан учраас их бухимдсан. Тэгээд засаж тохижуулах санаа төрсөн. Одоо ингээд харахад сайхан байна . Тохилог, тухтай орчин бүрдсэнд тун их баяртай байна. Үзэгчдээсээ авч байдаг эрч хүч, урам зоригийнхоо хариуг барих гэсэн юм. Өмнө нь I төрөхийн хүлээлгийн танхим болон Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимуудыг тохижуулж байсан. Хүүхдийн хүлээлгийн өрөөг тохижуулахгүй байхын аргагүй юм. Эд нар чинь Монголын ирээдүй шүү дээ. Би чинь хүнээс юм гуйх дургүй хэрнээ ийм ажилд бол ёстой нэг хамаагүй гуйна шүү дээ. Монголд маш сайхан бизнес эрхлээд, туслалцаа үзүүлээд явж байгаа олон хүмүүс байна. Ер нь бол хүн бүрт эх орноо гэсэн сэтгэл байна. Олон сар энд ирэхдээ ажлын хувцастай ирж байсан бол өнөөдөр даашинзаа өмсөөд ирэх сайхан байна. Та бүхэндээ баярлалаа.” хэмээн ярьсан юм.

Ингээд мундаг бүсгүйдээ болон хамтарсан, дэмжсэн бүхий л хүмүүс, компаниуддаа дахин дахин баярлалаа.

17096
17100
17099
17095

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд