Америкт өсч буй Монгол хүүхдүүд

Эхлээд өөрийнхөө талаар бага ч гэсэн дурдах хэрэгтэй болов уу гэж бодлоо. Би Америкт сурахаар ирсэн оюутан бөгөөд сурахынхаа хажуугаар ажил хийж хоёр идэхгүй хоосон хонохгүй, бусдын л адил Монголоо гэсэн сэтгэлээ өвөртлөөд гадаадад ном сурч улс өөрийгөө бас улс орноо дэвжин дээшлэхэд тусална гэж боддог эх оронч нэгэн билээ. Гадаадад амьдардаг хэд маань хараад энэ муу гэж намайг муу хэлэх байхдаа гэхдээ Үнэн үгтэнд үхэр өшөөтэй гэж. Үнэнийг хэлэхээс айхгүй.

Энд өссөн Монгол хүүхдүүд их ухаантай шүү. Ангидаа дандаа гоц, сурлага өндөр, манлайлж явдаг. Ажил хийж байхад хүртэл ихэнх нь сэтгэлээрээ их сайн хийдэг. Харамсалтай нь тэдэнд ганц л юм дутагддаг. Эх орноо гэх сэтгэл… Юу хэлэх гээд байна вэ гэвэл энд өссөн хүүхдүүдэд эцэг эх нь Монголоо гэсэн сэтгэлтэй боловч хүүхдүүддээ тэрнийгээ өвлүүлж үлдээдэггүй нэг ёсондоо Монгол цустай харийн хүн бий болгочихдог.

Юуны түрүүнд Америкт хялбар амьдрал байсаар байхад яагаад Монголыг хөгжүүлж, тэнд амьдрах ёстой гэж тэнд чинь хэцүү шүү дээ гэсэн асуултанд өөрийн бодлоор хариулъя. Таны зөв Америкт амархан амьдрал бий. Та өөрийгөө зовоолгүй аяга угаагаад эсвэл пицца зөөгөөд юунд ч санаа зоволгүй амьдарч болно. Та биеийн амрыг харж чимээгүй хангалуун амьдралыг хүсч байвал танд маш тохиромжтой газар. Хэдий тийм боловч уул нь Монгол минь ийм байсан бол ямар сайхан бэ? Тийм биздээ? Цэлгэр сайхан нутагтаа, цэвэр агаарыг нь цээж дүүрэн амьсгалаад, цэлмэг тэнгэрээ харж, айргаа ууж, Америкынхаас хэд дахин амттай махаа идээд л, өөрийгөө зовоолгүй нутагтаа амьдравал хэчнээн сайхан. Та үр хүүхэддээ бас ийм л зүйлийг хүсч байгаа байх. Гэхдээ та бидний амьдрал тэгж сайхан өнгөрүүлэхэд өнөөгийн нийгэм, засгийн газар зэрэг их олон хүчин зүйлсээс шалтгаалаад бараг бүтэшгүй болсныг та надаар хэлүүлэлтгүй нүдээр үзэж байгаа. Тийм боловч бид үр хүүхдүүддээ өөрсдийн хүсч мөрөөдсөн амьралаа бэлэглэж чадна. Бидний мөрөөдөл бол Монголд ясаа тавихаас гадна бас Монголдоо элэг бүтэн сайхан амьдрах. Иймээс заавал Монгол гээд байгаа юм.

Би яагаад Монгол цустай харийн хүн гэж хэлэх болвоо гэвэл нэгдүгээрт эцэг эхүүд хүүхдүүддээ сайн сайхныг хүсч байгааг ойлгож байгаа боловч энд өссөн, боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүд маань Америкийк хөгжүүлэхээс биш Монголдоо ширхэг мод ч тарихгүй. Тэднийг эцэг эх нь Монголд амьдрахаар биш Америкт амьдрахаар өсгөдөг боловч өөрсдөө эндээ хүүхдүүдээ томрохоор Монголруугаа буцаж ясаа тавина гэж ярьдаг. МУГЖ Ариунболд нэгэнтээ “Монгол ямар яс цуглуулдаг газар юм уу?” гэж хошигносон байдаг нь одоо миний нүдээр инээдэм биш эмгэнэл гэмээр харагддаг. Ясны алсын хараатай Монголчууд маань энд ирээд алсын харааг нь хэдэн ногооноор халхлуулчихдаг. Уул нь Англи хэлийг нь ч сайн сургаад, Монголыг нь ч сайн сургадаг бол ч… Энэ бол боломжгүй зүйл биш. Европын зарим нэг улсууд, харин Африкийн ихэнхи улсууд хоёроос гурван хэлээр ярьдаг.

Хоёрдугаарт хүүхдүүд багаасаа л Америк хүн болж өсдөг өөр сонголт байдаггүй. Сонин юм нь гэвэл эцэг эх нар өөрсдийгөө золиослон байж буюу Монголд оффист ажилладаг байсан хүмүүс энд ирж харж бор ажил хийн байж хэдхэн цаас цуглуулаад тэрнийгээ хоол, байрны мөнгөнд хэрэглээд үлдсэнээр хүүхдээ сургаад л дуусчихдаг. Нэг ёсондоо Амеркийн ажилчин анги болон байж амьдардаг гэсэн үг. Их цагаар ажиллавал их мөнгө олох болохоор аль болох их цаг ажиллана гэхдээ хүүхдүүддээ цаг гаргаж чаддаггүй учир цэцэрлэгт өгдөг. Тэнд нь овоо хэлд орж байсан хүүхэд чинь Англиар хэлд ороод эхэндээ Монглишээр ярьдаг байж байгаад дараа нь Анлиар ярьдаг болоод дараа нь Монголоор ойлгодог боловч ярьж чаддаггүй тийм л хүн болдог. Ийм хүн Монголд ирээд амьдрах уу? Дассан газрын даавуу зөөлөн гээд л Америкт үлдэж Монгол магадгүй тэднийг хөгшрөхөөр наанадаж ясыг нь цуглуулах газар цаанадаж аялал жуулчлалын газар л болох гэлтэй.

Гуравдугаарт Монголоо гэх сэтгэхгүйг суулгаж өгдөггүй. Эцэг эхүүд хүүхдийн хажууд Монголыг муулсан, Амеркийг сайшаасан зүйл их ярьдаг. Жишээ дурдахын ч хэрэг байхгүй. Монголдоо хүртэл хүмүүс тэгж ярьдаг. Монгол хүн болж өсөх гол зүйл бол зан заншлаа сургаж эх орноо магтан дуулж, ирээдүйд хөгжүүлж сайхан болгох ёстой гэж сургах явдал юм. Тэрнээс биш “Манай хүү, Англиар хэлд орох гээд байгаа юмуу эсвэл Монголоор хэлд орох гээд байгаа юмуу?” гээд ангайгаад БАХАРХАЛТАЙгаар яриад явах биш юм. Би энэ үгийг сонсоод тэр хүний өмнөөс ичсэн. Яагаад гэвэл ганц жишээ дурьдахад, эндэхийн хятадууд хүүхдүүдээ гэртээ Англиар ярихыг тас хориглодог заримдаа бүр хоолыг нь өгдөггүй. Энэ муу Хятдууд үнэхээр айхтар шүү.

Мөнх хөх тэнгэрээс заяатай хөх тамгатай Монголчууд маань хүний хөлд чирэгдэж явах биш олны манлайд явах заятай билээ.  Эх хэл, эх орноо хүндэлж магтан дуулж, үр хойчдоо ёс заншилаа өвлүүлэн үлдээж “БИД БОЛ МОНГОЛ” гэсэн сэтгэхгүйг суулгаж өгөх өнөөгийн болон ирээдүйн эцэг эхүүдийн маань үүрэг юм. Урт бас богинохон амьдралд өөрсдийн аяыг харж биеийн амрыг бодож амьдрахын оронд өнөөдөр зовсон ч маргааш үр минь жаргалтай байх болно гэж бодоод хичээцгээе. Өөр олон зүйл байгаа боловч, олон зүйл нуршилгүйгээр үүгээр энэ нийтлэлээ өндөрлөе.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. tsatsral[198.41.242.116]4 years өмнө

    Mash unen zuil bichjee nadad yag iim bodol baidag mongoloo golson setgexuig oorchlox barag bolomjgui dee . Tegeed ch baigaa gazriinxaa soeliig ezemshin tolovshij bgaa olon mongolchuud ergej irexgui xariin xun bolj bgaa n ter. xaramsaltai shuu

  2. naraa[198.41.243.192]4 years өмнө

    Amerikt mongol surguuli yumuu mongol helnii surguuli baiguulj tuund mongol huuhduudiig hamruulmaar yum bn daa. Tetgevertee garsan bagsh nariig urij ajilluulsan ch yadgiim gej bodoj bn Mongolhelnees gadna mongol tuuh, yos zanshliin hicheel orj bolno sh dee. Heregtei gej bodoj baival ( zuvshuurvul) bi naiz bagsh nariin hamt ochij zaahad belen l bn

  3. e[199.27.133.38]4 years өмнө

    Yas tsugluulah tal deer bol ingeed helchii, tegeed henii yasiig tavina gej? Hujaa nariihiig uu?

  4. e[199.27.133.38]4 years өмнө

    Medeej tsag gargaval boloh baih, yaduu yum chin aav eej n, ah egch n udur shunugui ajillaj baigaa yum chin helee zaahgui baigaa yum.

  5. хаа[108.162.254.23]4 years өмнө

    ккк

  6. зочин[108.162.254.23]4 years өмнө

    зөв сэдэв хөндөж. гэхдээ хүүхдүүдийн хэлний асуудал байна, англи хэлтэй болно гэдэг маш сайн юм бишүү, яагаад ингэж бодож байна вэ гэвэл ман

  7. naraa[68.100.247.193]4 years өмнө

    unen ugend hun ustei, uher unasan hund nohoi ustei gedeg bhaa. amerikd bgaa huuhduud yagaad yos zanshil helee surch chadahgui bgaa ve gevel-tedend orchin bhgui. huuhed harj, uzej, sonsnooroo l usun humuujdeg. amerikd bgaa hyatad, solongos busad ornii erged huuhduuddee eh helee uvluulj surgaj chaddag. yaj? ted nart uuriinh ni eh heldeer huuhded zoriulsan undesnii yos zanshiltai holbootoi tanin medehuin nevtruuleg, turul buriin huuheldein kino gardag teliviz ni bdag. bas huuhdiin zuragtai ulgeriin nom turul turluuruu holboond ni hudaldaalagddag. harin manaihand yu bgaa yum be. bi 8 sartai huuhedtei. amihandaa l mgl heleerei held oruulhiig oroldoj bna. bid gertee mgl-roo yariad heregleenii heden ugs huuhed mgl heltei bolohod hangaltgui. mgld bgaa huuhduud bol garsan ch orson ch haichsan ch bugd mgl-r yarij bgaa bolhoor hussen huseegui mgl-r held orchihno. harin amerikd bgaa huuhduuded... youtube-s huuheldein kino, huuhdiin duu ntr hailaa. garch irj bgaa huuheldein kino ni elgiin yum. huuchnii huuhdiin duunuud haigaad tsuun heden duu l bhiin. nuguu olson huuheldeig ni taviad ughuur tooj uzehgui yum . arga ch ugui biz, tiim yumiig. amerik huuheldei tavihaar uhaan sanaa ni kinon dotor ni orchihoj bgaa yum. za tegeed ulgeriin nom unshij uguy geed mgl yum zardag gazraas uzlee. zurag gej bas avah yum alga. arai ggui zuragtai 2 nom avaad gertee ireed unshij uguh geed garchigiin unshsan chin ogtono geed havtsan deeree bichsen bhiin. nomoo neegeed ehnii huudsiig ni unshsan chin ogotno geed bichsen bna. uul ni bol ogotono gej bichdeg sanagdahiin. tsaashlaad uguulber ug zui geed avah yum alga. uur hureed shuud hogiin savluu hiisen. unendee ene tendhiin yum unshaad bhad mgl-d bgaa ni gadaadad bgaa humuuseesee dor aldaatai bichdeg sh dee. mgl-d ochij yasaa tavih talaar bol- yasaa tavih gej bish amidrah gej yavmaar l bna. eh orondoo eh heldeeree yarij setgel taivan amidrahiig husej l bna. hereglee, huuhdiin bolovsrol ezemshih zardal ni tsalintaigaa haritsangui l bhiin. deer huniiheer bol uls maani hugjuud saihan bgaa bololtoi. tegheer manai 76 sain l tur barij dee. yagaad tedniigee muulaad bdiin bol...

  8. mongol[103.26.193.25]4 years өмнө

    Zov zuil bichjee.Mongoliin ireedui yamar baih ni tomchuud,tednii etseg ehees yalt ch ugui shaltgaalaad bn.Zarim tomchuud ni america.,solongosoos dahin ergej irehgui,bur yasaa tavihgui yum shig zan gargah yum geech.Hunii gazriin jargal,zoosnii toloo busdiig yuman chinee bodoj ooriin orig zangaa huuramch maskaar duurgej jujiglegsed yavj bgaag anhaaruulya.Tednii ar tald ger buliinhen ni, huuramch zand l itgeed uldegsed tsoongui bga.Onoogiin niigmiin oroo busgaa uyiig dalimduulj ooriin jargaliig iluud uzen negiig harj nogoog odoon tsever ariun enkhiin tagtaa bolon jujiglej hezee ch mongold bgaagui,dahin ergej irehgui yum shig zan gargagchid america,solongosguu bgaad bnaa.Tednii tsaana huuhduud,ach guch nar onchirch ,tedniig uguisgeh hatuu amidral,uzen yadaltiin zurh setgeltei bolj bn.Hel yariag zasaj,zalruulj boloh bolovch uzel bodol,zan chanariig yaj oorchloh ve? Mongoloo gsn zurh setgelgui bol bidnii muulaad bdag hujaagaas deerdeh yu bnaa.Jargal,hairiig daaj amidraagui mongol huniig Burkhan yaj shiitgehee meddeg,tolovloson bdag.Mongoloos gadagshaa amidarch bga mongolchuudaa ta nar gadaadiinhand Chingisiin gdg todotgol helj bdag shigee mongoloo gsn setgeltei,ur huuhduuddee eh oronch uzliig zov suulgaj,oorsdoo zov ulgerlevel zugeersen.Hun bgaagaaraa bh hichneen saikhan.Asiin ornuudaas goo busgui,saikhan zaluug mongoloos l hardag gsn yaria bdag.Getel huuhnuud boon mes zasal,hiimel bogs meem,erchuud ni biyeree duuren shivees,eemeg zuusen chihtei.Ene mongolchuud teglee tsarai ni deerdeed goyo bolchihsonuu.Busdiin nudeer hardag ch boloosoi.Zasvar hiisen ni havdartai gemeer ch yumuu adilhan 1 sortiin nogoo shig 1 hevtei zasvaruud yavaad bgaagaa meddeggui l yum bh daa.Yag hujaa huuhnuud shig bolsnoo goyo geed l.Bur tiim boloh geed hamag mongoo zoriulsniig ni bodohoor haramsaltai,bur emgeneltei geech.Arai ch dee zasvaruudaa.Orig huuhnuud bnu mongolchuudaa.Zurh setgel ni ch huuramch bolson ni haramsmaar bnaa.Burkhan ta nariig tanihgui anduuraad tam ruu yavuulah ni ee.Tuunii shuuh tsag irehed baigaagaaraa,hun chanartai l uldene,divaajingiin haalgaar orno shuu

  9. tsatsaa[202.170.68.162]4 years өмнө
    tsatsaa

    Жаргалтай амьдрал гэж байдаггүй, жаргалтай өдрүүд л гэж байдаг гэж үнэн үг шүү

Таны сонирхолд