Айраг буюу гишүүнэ гэж манайхан их ярьцгаах болжээ.

1007w-rhubarb-getty-mАйраг буюу гишүүнэ түүцгээе гэж манайхан их ярьцгаах болжээ. Эрүүл мэндэд тустай, хаа сайгүй ургадаг энэ ургамлыг яаж хүнсэндээ хэрэглэхийг тэр болгон мэддэггүй байх. Тиймээс өнөөдөр би гишүүнэ болон бага зэрэг гүзээлзгэнээр яаж амттай сайхан чанамал хийж болдгийг харуулъя. Үүний өмнө гишүүнэ гэж яг ямар ач тустай ургамал болох талаар товч бичлээ.

Айраг нь 2700 жилийн өмнөөс эмчилгээний чухал ургамалд тооцогддог байжээ. Бүүр Азиас Европ тиврүү торгоны замаар өндөр үнээр тээвэрлэдэг байж. Америкт 1947 он хүртэл хүнсний ногооны төрөл зүйлд тооцдог байсан ба одоо жимсний төрөлд оруулжээ. Өөртөө асар олон төрлийн амин дэм, өндөр тунтай төмөр агуулдгаараа алдартай. Харин хүмүүсийн нэг мэддэгүй зүйлийг энд дурдмаар санагдлаа. Айрагны навчийг хүнсэнд хэрэглэж болохгүй. Учир нь өөртөө хурган чихний хүчил их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ нь бөөрийг ноцтой гэмтээж үхэлд ч хүргэж болох аюултай. 60 кг жинтэй хүн 4 кг навч идэхэд үхдэг гэсэн судалгаа байдаг байна.

Харин улаан ишийг дэлхий даяар эмчилгээ болон хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг. Жишээ нь төрөл бүрийн бялуу, десерт хийхэд гэх мэт.

Айрагны чанамал хийх жор
Орц:

  • 6 аяга айрагны иш(Уртаар нь нэг хэрчээд, хөндлөнгөөр нь 1.5 см хэмжээтэй хэрчиж бэлдэнэ)
  • 4 аяга хүнсний сахар
  • Нэг ширхэг нимбэгнээс гаргаж авсан шүүс болон гадна талын хальсийг ногоо үрэгчээр үрж бэлдсэн нунтаг(Зураг 2)
  • 2 аяга зэрлэг гүзээлзгэнэ
  • 85 грамм гүзээлзгэний желатин
Зураг 2

Зураг 2

 

Заавар

  • Айраг болон сахараа саванд хийж холиод 10 мин сахарыг нь уустал амраана. Дараа нь дунд зэргийн гал дээр 8 мин орчим зуурмагаа шөлөрхөг болтол мөн айргаа амархан бутардаг болтол нь чанана. Чанаж байх үедээ байнга хутгаж байх хэрэгтэй.
  • Харин одоо нимбэгний шүүс болон хальсны нунтгаа гүзээлзгэнэтэйгээ нэмж хийгээд өтгөртөл нь 6 минут орчим буцалгана. Ингэх зуураа зогсолтгүй хутгаарай. Бас модон элдүүрээр гүзээлзгэнээ бяцлах хэрэгтэй.
  • Болсон чанамалаа гал дээрээсээ аваад желатинаа нэмж хутгана. Тэгээд 250 гр тагтай шилэнд 1.5 см дээрээсээ зай үлдээж хийгээд тасалгааны хэмд хөргөнө. Таны чанамал бэлэн боллоо. Та дээд тал нь нэг жилийн турш хөргөгчинд хадгалах боломжтой.

Туршиж хийж үзсэн бол зургаа манай группт оруулаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Selenge Nergui[112.72.13.29]3 years өмнө

    Unoodor hiij uzlee. Goe boldog yum bn, bayarlalaa!

  2. болор[203.91.114.170]3 years өмнө

    эмээ маань үргэлж хийдэг байж билээ яаг л жимсний варень шиг гое амттай

  3. Anonymous[202.61.97.16]4 years өмнө

    Nersnii chanamal hiih jor helj ugnu uu? Bayarlalaa

Таны сонирхолд