Нэг минутанд шоколадтай бялуу хийх арга

Ганцхан минутанд амттай шоколадтай бялуу (веган) хийх аргыг орууллаа. Фүүд Пазз сайт дээр түрүүлж байсан жор юм шүү. Туршаад үзээрэй
Орц:

  • 1 хоолны халбага , 2 цайны халбага какао
  • 3 хоолны халбага гурил
  • 1/8 цайны халбага давс
  • 2 цайны халбага сахар
  • 1/4 цайны халбага торт хөөлгөгч
  • 1 ууттай стевиа сахар орлуулагч (байхгүй бол 1 цайны халбага сахар нэмнэ)
  • 2-3 цайны халбага ургамалын том ( Мөн нухсан банана юм уу алимны соус нэмбэл гоё болдог.)
  • 3 хоолны халбага сүү
  • 1/2 цайны халбага ванил

Заавар:
Эхлээд хуурай орцуудаа хооронд нь маш сайн холих хэрэгтэй. Дараа нь шингэн орцуудаа нэмээд сайн хутга. Одоо жижиг кофе/цайны аягандаа зуурмагаа хийгээд бичил долгионы зууханд (microwave) 30-40 сек болгоно. Та аяганаас нь шууд идэхгүй гаргах бол сайн хөргөөж байгаад суллаарай.

Та туршиж хийж үзсэн бол зургаа манай группт оруулаарай.

chocoholic-cake_thumb

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Т[49.0.160.105]1 year өмнө

    Сүү гэхээрээ веган бялуу биш болчихоод л байгаа юм даа

  2. Anonymous[198.41.243.98]3 years өмнө

    Та какоа хаанааас авсан юм

  3. Аасл[95.141.106.217]4 years өмнө

    Ийм жороор хийж үзсэн. Дажгүй л болдог юм байналээ. Гадуур мөнгө төлж авдаг кексээ хэдхэн минутын дотор өөрөө хийгээд иднэ шүү дээ :)

  4. Ganu[202.55.183.178]4 years өмнө

    Ene joroor hiij uzsen humuus bna uu. Her bolson ba. setgegdlee bicheeree

  5. адилцэцэг[202.21.108.65]4 years өмнө

    нэрээ үнээ юм шиг байна торт хийх мөрөөдөлтэй хүмүүст амжилт хүсье?

  6. kokoro[112.72.11.107]4 years өмнө

    Tsai coffeni ayga gej  tsaasan ayga yumuu

  7. kokoro[112.72.11.107]4 years өмнө

    Microwavend heden gradust jigneh we

Таны сонирхолд