Хүүхдийн баасны өнгө, хэмжээ, хатуу шингэн зэргийг анзаар

Хүүхдийн баас шар, боровтор, ногоон болдог. Ногооноор баах нь ходоод гэдэс хямарсантай холбоотой хэмээн санаа зовних ч, энэ нь баасанд байдаг билирубин (цөсний пигмент) нь гэдэс дотроо агаартай исэлдсэнээс ч болдог тул санаа зовох хэрэггүй. Заримдаа цагаан салс болон язмагтай гарах бөгөөд хэвийн зүйл юм. Ерөнхийдөө хүүхдийн баас нь зөөлөвтөр бөгөөд ихдээ л өдөрт 7-8 удаа байдаг. Угждаг хүүхдийх бол арай биетэй байх ба 2-3 удаа байна. Гэвч хүүхдийн онцлогоос шалтгаалж тооны хувьд өөр өөр байж болно. Эхийн сүү, нэмэлт сүүнээс хамааралгүйгээр өдөрт нэг удаа эсвэл 2-3 хоногт нэг удаа баадаг байж болно.

Хүүхэд хэвийн байх үед баасны өнгө болон хэмжээ нь өөрчлөгдөхгүй ба, цустай болон хардуу, цагаандуу баах нь аюултай шинж тэмдэг юм. Ямар нэг өвчин байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандан, цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Шээсний өнгөөр шинжихүй Нялх хүүхэд ч гэсэн томчуудын адил шээснийх нь өнгө өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Харин ялимгүй жаахан өөрчлөлтийг ч анзаарч байх хэрэгтэй. Хүүхдийн шээсний өнгө ямар болж хувирах нь юуг хэлдгийг бичье.

Цайвар нимбэгний өнгө, сүрлэн өнгө

Энэ нь эрүүлийн шинж!Эрүүл, хэвийн хүүхдийн шээс бараг өнгөгүй шахам байдаг ч ихэвчлэн цайвар нимбэгний, сүрлэн өнгөтэй байх нь бий. Их хөлөрсөн үед шээсний хэмжээ багасах бөгөөд энэ тохиолдолд өнгө нь өтгөрч болно. Халуун өдөр болон, идэвхитэй хөдөлгөөнтэй байсан бол бага зэрэг өтгөн өнгөтэй болдог бөгөөд айж, сандрахгүй байж болно.

Тоосгоны өнгө

Та санаа зовох хэрэггүй, халууны улиралд ийм өнгөтэй болох нь олонтаа. Зуны халуун өдөр шээсний өнгө өтгөрч, живхнийх нь аль нэг хэсэг газар улаандуу болсон байх тохиолдол ч бий. Гэвч таны санааг зовоох хэмжээнд байвал тус живхийг нь аваад хүүхдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

Ягаан өнгө

Шалтгаан нь янз бүр байх тул хүүхдийнхээ ийм живхийг нь хүүхдийн эмчид авч очин үзүүлэх хэрэгтэй. Шээсний дараа живх нь ягаавтар өнгөтэй болсон байх нь, шээсэнд нь бага зэрэг цус холилдсон байх магадлалтай. Эсвэл баасан дахь нянгаас үүдэлтэй байх магадлал ч өндөр байдаг. Өвчнөөс шатгаалаагүй, шээсний суваг шархалсанаас бага зэргийн цустай холилдсон байж бас болно. Дээрх тохиолдлын аль нь гэдгийг та өөрө ялгаж чадахгүй учир хүүхдийнхээ живхийг эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь шээснийх нь өнгөөр хүүхдийнхээ эрүүл эсэхийг үзэхдээ Өнөөдрийн шээс нь хэр байна (өнгө, хэмжээ) гэдгийг өдөр болгон тэмдэглэж байх нь чухал байдаг. Живхийг нь солих болгондоо анзаарч байвал таны хүүхэд эрүүл үедээ шээс нь ямар байдаг, биед нь ямар нэг таагүй өөрчлөлт гарахад шээс яаж хувирч байгааг төвөггүй ялгаж чаддаг болно. Танд амжилт хүсье ! !

Шээсний хэмжээгээр шинжихүй
PeeonWallТомчуудын адил уусан зүйлээсээ хамаарч шээсний хэмжээ өөрчлөгдөх боловч, хүүхдийн шээсний хэмжээ өөрчлөгдөх хэд хэдэн шалтгаан бас бий. Хүүхдийн өсөлттэй зэрэгцнг шээсний хэмжээ өөрчлөгдөх Нярай хүүхдийн нэг удаагийн шээсний хэмжээ нь 5 – 20 мл орчим бөгөөд өдөрт 15 – 20 удаа байдаг. Хүүхэд тань өсөхийн хэрээр нэг удаадаа шээх шээсний хэмжээ нэмэгдэж, өдөрт шээх тоо нь багасдаг. Бие нь өсөхийн зэрэгцээ шээс хуримтлуулах давсаг ч мөн адил хөгжиж эхэлнэ. Мөн шээсний хэмжээ нь нэмэгдэхээр живхийг нь ч гэсэн нэг размер-р томсгоорой. Живхний хэмжээ томрох тусам шээс шингээх чадвар нь нэмэгдэхээр хийгдсэн байдаг.

Сар шээсний хэмжээ шээх тоо баах тоо баасны байдал
Нярай(0-1сар) 5–20мл 15–20 2-10 усархаг, шингэн
 1-6сар 10-80мл 15- 20 2-10 шавар шиг, өтгөрч эхлэх
6-12сар 50-180мл 10-16 1-3 хэлбэржиж эхэлнэ
1-2нас 80-200мл 7-12 1-3 хэлбэржиж, хатуурна
 2-4нас 100-250мл 5-8 1-2 хэлбэржиж, хатуурна

Таны хүүхэд дээрх хүснэгтээс их юмуу бага шээхэд дараах зүйлс нөлөөлдөг:

Шээсний хэмжээ их байх
Сэрүүхэн бөгөөд, хөлрөхгүй байхад шээсний хэмжээ нэмэгдэнэ. Чихрийн шижин өвчний улмаас шээсний хэмжээ нэмэгдэж болно, гэхдээ туйлын ховор тохиолддог.

Шээсний хэмжээ бага байх
Зуны халуун өдөр, их хөлөрсөн үед шээсний хэмжээ багасна. Хүүхэд том хүнээс биеэр жижиг боловч хөлсний булчирхайн тоо адил байдаг. Тийм ч учраас хүүхэд их хөлрөмтгий байдаг. Хөлс их ялгарахын хэрээр шээсний гарц багасдаг тул санаа зовохгүй байж болно.

Шээсний үнэрээр шинжихүй
Шээсний үнэр гэхээр танд ямар үнэр төсөөлөгдөж байна? Ерөнхийдөө том хүнийхтэй төстэй байдаг.
Хүүхдийн шээс үнэргүй байх нь хэвийн үү?
Шээсэнд аммиак агуулагддаг тул шээсийг аммиакийн үнэрээр төсөөлж болно. Шээс үнэртэй болох нь халуунаас болон шээс өтгөрсөнөөс болно. Иймд шээсний үнэр тухайн үеэсээ хамаараад өөр өөр байдаг. Үнэргүй байхад гайхах хэрэггүй, зүгээр.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Зочин[66.181.160.43]1 month өмнө

    Манай хүүхэд 3 сартай баасны өнгө баах нь зүгээр мөртлөө байгаагүй үед нь шингэн шар юм гараад байх юм заримдаа хөөстэй яах вэ

  2. oogii[27.123.214.126]10 months өмнө

    Manai hvvhed 11 sartai yumaa sharaar baaj bgaad nogoon salsttai odort mash olon udaa baah mon joohon tsusarhag zvil ajiglagdaj bn

  3. altantuya[202.70.46.214]1 year өмнө

    Sainuu manai ohin odoo 2 sar 16 honogtoi ng onjood ng baaj baisanaa odoo bur 2 honog baasangui zugeer boluu

  4. Saruul Purevdorj[203.91.115.35]2 years өмнө

    Сайн бна уу? Манай хүү 21 хоногтой. Сүүлийн үед нилээн усархаг баагаад бнаа . Эмчид үзүүлсэн зүгээр гэсэн ч өдөрт 10 20 удаа ус ихтэй баагаад бна. Бас хонжгыг нь улайлгаад бхын би элдэв юм идээгүй надад зөвлөөч

Таны сонирхолд